Амралтын зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 27

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 27. Бямба гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 3. Санчир гараг. Салхины эх одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Амрах өдөр. Дараагийн амралтаараа найзындаа айлчлахын тулд сонирхолтой аялалд гарах болох нь. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрхлүүлэх бөгөөд энэ нь хэрэв төсвөөс чинь хэт гарахгүй бол сайн. Таалагддаг хамаатнаа өдөр юм уу оройн хоолонд урь, санаанд ороогүй сайхан үр дүн өгөх болно. Маргаашийг мартан өнөөдөртөө амьдар. Учир нь хааяа ч гэсэн ингэж амьдрах нь таныг стрессээс хамгаалах болно.


 

  Үхэр (4/20-5/20)

Сонирхолтой өдөр. Өглөө эртийн чиг хандлага амар хялбар байх боловч өдөр болоход жижиг саад, бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Хэрэв та ганцаараа ажиллаж болох хүнгүй газар олж чадах аз олдвол түүнийг барьж ав. Бусад үхэрийн ордныхон нам тайван гүн утагтай арга хэмжээгээр өөрийн бие махбодийн болон оюун ухааны зайг цэнэглэхийг илүүд үзэх болно.

 

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Гэртээ бүтэн өдрөөр бүгэх нь ямарваа нэг тулга тойрсон хэрүүл маргаан гарах эхлэл болно. Юманд эгдүүцэж, дургүй чинь хүрч байвал шүдээ зуугаад тэвч. Хэдэн хоног, сараар үргэлжлэх хэрүүл маргааныг хүсэхгүй л байгаа нь лав байх. Хэрэв ямар нэг чухал хэргийг бие даан шийдвэрлэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав.

 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Энгийн өдөр. Өнгөрсөн 2 долоо хоногт та жаахан ядарч, эрч хүч хэрэгтэй болсон. Харин өнөөдрөөс байдал хэвэндээ орж байна. Гадуур хөөцөлдөх ажил их байна. Хүмүүст тантай ярих зүйл ч их байна. Тиймээс бичиг цаасны ажлаа дуусгах хэрэгтэй. Аз туршсан болон хийж биелүүлэх ажлуудаасаа өөрийгөө чөлөөлөхийн тулд зөвхөн зайлшгүй хэрэгцээтэйг нь л хий.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Сурган хvмvvжvvлэх өдөр. Хvvхдvvддээ тус дэм vзvvлэх шаардлагатай. Тиймээс та энэ бvхний төлөө цаг заваа vрэх хэрэг гарна. Хэрвээ тэднийг зорьсондоо хvрэхгvй бол тайвшруулан нулимсыг нь арчих нэмэлт нусны алчууртай байгаарай. Таны авъяас чадвар өндөр байж бусдад юу хийж чаддагаа харуулна. Гэвч та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас vvдэн найз нөхдөө алдаж болзошгvй. Учир нь та эрсдэлийг vvрэн, мөнгөө буцааж авах нь чухал бус хэмээн vзэж байгаа. Мөнгөө бусдад зээлvvлж болох юм. Та зугаацаж наргисан ч хэтрvvлэхгvй байж, цагийг хөгжилтэй өнгөрөө.
 

 

Охин (8/23-9/22)   

Сайн өдөр. Сарын сүүлийн өдрийг найз нөхөд хамаатан садандаа зочилж өнгөрөөхөөр төлөвлө. Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй романтик хандлагатай бөгөөд гэрлээгүй залуус гэнэтийн хүнтэй учирч, хосууд цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Хүчирхэг өдөр. Удирдах чадвар чинь гайхалтай байх болно. Өөрийнхөө хүч чадлыг аминчхан байдал болон бусдаар өөрийгөө хүндлүүлэх гэж зүтгэхэд ашиглахгүй байх нь чухал. Бусадтай хэрэлдэх бол зүгээр л цагийн гарз. Бусдыг өөрийнхөө эрхэнд оруулан захирах гэж бүү оролд түүнийхээ оронд тэр хүч чадлаа тэдэнд үлгэр дуурайлал болох зүйлд ашигла.




Хилэнц (10/23-11/21)   

Хүүхдүүдтэйгээ дотносож тоглож наад. Өөрийн хүүхдүүд болоод ач нартайгаа цагийг өнгөрөө. Өөрийн дуртай зүйлээ хийх нь таныг зугаацуулах болно. Өөрийн бизнесээ маш хөгжилтэй инээмсэглэл дүүрэн хийгээрэй. Урам зориг, үр бүтээлээр дүүрэн байна. Хайр дурлалд өөрчлөлт гарна. Өдийг болтол та ганцаараа байгаа бол хайртай байсан хүнтэйгээ нийлж аз жаргалтай хосууд болно.


 


 Нум (11/22-12/21)   

Эерэг өдөр. Та амьдралдаа шинийг санаачлагч бай. Дахин хүсэхгүй байгаа зүйлээ амьдралаасаа гарган хая. Жижиг зүйлсээс аугаа зүйл эхэлдэг гэдгийг сана. Гэвч та энэ бүхнийг ухаарахаас өмнө эсрэг тэсрэг үзэгдэл таны амьдралд орж ирж болзошгүй. Та амьдралаа гартаа авч, хүссэн зүйлээ олж авч чадна.Та бясалгал хийвэл амьдрал тань хичнээн завгүй байснаас үл хамааран тогтвортой байхад тусална.

 

 

Матар (12/22-1/19)   

Үр бүтээлтэй өдөр. Ихэнх матарынхан толгой гэгээлэг, бүтээлч санаа төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна. Хэдий тийм боловч сэтгэлийн хөөрөл тань энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж, уян зөөлөн хандлагыг тань алга болгох талтай. Өдөр бүр хийдэг гэрийн ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд зэрэг зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба хайрттайгаа эсвэл ажлынхаа хүнтэй урт хугацааны зорилго, амлалтаа хэлэлцсэнээр илүү амархан байх болно.

 


  Хумх (1/20-2/18)   

Мэдлэгээ дээшлүүлэх өдөр. Хийх юмгүй хүмүүс ямар нэгэн хөгжилтэй амрах төлөвлөгөө гаргаарай. Ирэх долоо хоногт болох хурал семинарт оролцох нь мэдлэгээ дээшлүүлэх сайхан завшаан болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход жижиг сажиг асуудлууд тулгарах болно. Та хаана юу ярихаа мэдэж байгаа цагт ирэх хэдэн долоо хоногт таны бүх зүйл сайхан үргэлжилсээр байх болно.

 



  Загас (2/19-3/20)

Таны эргэн тойронд байгаа хvмvvс бодохоосоо өмнө ярьдаг өвчинд нэрвэгдсэн мэт. Та бусдын vгийг ухаалгаар хvлээн авч, цэнэ. Харин хэрэггvй vгийг нь хогийн саванд хийж танд нөлөөлөхийг бvv зөвшөөр. Хэдийгээр таны эрч хvч их байх боловч аливааг хэтрvvлэх нь эvvл мэндэд таагvй нөлөөлж мэднэ. Бусадтай харьцахдаа бодолтой бай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top