Өнөөдрийн үйл явдлын товч

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

10:00 цагт Монгол Улсын Их Хуралд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хяналтын тухай” хуулийн төсөлд иргэд, байгууллагын саналыг хүлээн авах зорилгоор  Нийслэлийн Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Утас:70110202

10:20 цагт МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд оюутны эрх, нийтлэг ашиг сонирхол олон зүйл дээр зөрчигдөж, түүнийгээ залруулах тухай удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг, албан тоот өгсөн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн тул  МУИС-ийн хичээлийн 1 байрны урд талбайд тайван жагсал хийж, шаардлагаа хүргүүлэхээр болсон байна.. Утас: 99992287

11:00 цагт НЗДТамгын газрын VIP зааланд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд батламж, захирамж гардуулах ёслол болно.

ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд Мон-Хидро компанитай холбоотой асуудлаар холбогдох хүмүүс хэвлэлийн хурал зарлалаа. /Цаг нь тодорхойгүй/ Утас:99170377

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top