Хүрээлэн буй орчны талаарх бидний мэдэхгүй баримтууд

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

  1. 1889 онд Италийн хатан хаан Маргарита Савойская түүхэнд хамгийн анх удаа пицца хүргэлтийн захиалга өгчээ.
  2. Японд могой загасны амттай зайрмаг худалддаг.
  3. Португали улсад улаан өнгийн үзгээр бичихийг зохимжгүйд тооцдог.
  4. Улаан шилүүс- дэлхийн хамгийн ховордож буй амьтан боловч Хойд Америкт хамгийн их тархсан зэрлэг амьтан.
  5. Муурны араг ясны 10% нь сүүлэндээ байдаг.
  6. Одон орон судлаач буюу “астронавт” гэдэг үг нь Грекийн “од”, ”далайчин” гэсэн хоёр үгнээс бүрддэг.
  7. Бидний ясанд байдаг кальци, цусны төмөр зэрэг нь эртний нэгэн одноос үүдэн бий болсон гэнэ.
  8. Нил мөрний матар нь усан доор олзоо отож байхдаа хоёр цаг амьсгалаа хурааж чаддаг.
  9. Далайн“медуза” хэмээх амьтанд тархи, зүрх мөн ямар ч араг яс байдаггүй.
  10. Судалгаагаар хөх шүдний сойз нь улаанаасаа илүү эрэлттэй байдаг нь тогтоогдсон байна.
  11. Дундад зуунд Герман улсад илжигтэй үнсэлцэх нь шүдний өвчнөөс салгадаг гэж үздэг байжээ.
  12. Эрдэмтдийн тогтоосноор өдрийн 13 цагаас 14.30 хүртэл унтахад  хамгийн тохиромжтой цаг гэнэ. Яг энэ цагийн үед биеийн дулаан буурдаг учраас хүнийг нойрмогоор мэдрэхэд нөлөөлдөг аж.
  13. Дэлхийн тэнхлэгээ эргэх хурд нь тогтмол  саарч байгаа ба динозаврийн үед нэг өдрийн үргэлжлэх хугацаа нь 23 цаг байжээ.
  14. Хятадын хар гүрвэл нь одоо дэлхий дээр байгаа хоёр нутагт амьтны хамгийн том төлөөлөгч нь гэнэ. Түүний урт нь 1,8 м хүрдэг.
  15. Хойд Америкт 1200-с их усан парк байдаг гэнэ.
  16. Бялзуухай нь секундад 200 хүртэл далавчаа дэвдэг.
  17. Далайн морь нүдээ тус тусд нь удирдаж чаддаг ба энэ нь хоол хүнсээ олох болон ойртон ирэх махчин амьтдаас хамгаалахад тусалдаг байна.
  18. 70градус хүртэл халсан явган хүний зам дээр та омлет бэлтгэн шарж болно.
  19. Англи хэлэнд медузаны цугларалтыг “smack” буюу “амт” гэдэг үгээр тайлбарладаг ажээ.
  20. Нарны диаметрийн хэмжээ нь Дэлхийнхээс 100 дахин том гэнэ.
  21. Антарктид тивийн талбайн 99% нь мөсөөр бүрхэгдсэн байдаг.
  22. Хамгийн өндөр  давалгаан өндөр нь арван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй байжээ.
  23. Тусгай бэлтгэгдсэн нохойнууд америкийн олон улсын нисэх онгоцны буудлуудаас зорчигчдын тээшнээс жил бүр 75 мянга хүртэл хориотой эд зүйл олдог.
  24. Алимны зарим төрөл нь ширхэг нь хоёр орчим килограмм хүрдэг ажээ.
  25. Эрдэнэ шиш нь Антарктид тивээс бусад бүх тивд ургадаг байна.
  26. Далайн морины гадаргуу нь бусад загасныхаас ялгаатай нь хайрсаар бус ясан хавтангаар бүрхэгдсэн байдаг.
  27. Хүнээс өдөр бүр 50-100 орчим үс унадаг.
  28. Дэлхийн хамгийн жижиг жимс нь жижиг шоргоолжны хэмжээтэй.
  29. Дэлхийн хамгийн өндөр худалдааны агуулах нь Америкийн Нью- Жерси мужид байрладаг байна.
  30. Манай гаригийн 60% нь ямар ч үед үүлээр бүрхэгдсэн байдаг.
  31. Ямар ч сармагчныг гижигдэхэд инээдэг.
  32. Бидний үс маш бага хэмжээний алтны орцтой.
  33. Дөрвөн килограмм зайрмаг хийхийн тулд зургаан литр сүү ашигладаг.
  34. Таны гэрийн хамгийн бохир зүйл- зурагтны удирдлага.

Чих- хүний биеийн хамгийн ажиллагаатай эрхтэн. Бид нар 0,05 секундын дотор дуу авиаг сонсох чадвартай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top