Төв Азийн чоно

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

“Орчин үеийн Монгол Улс нь Төв Азидаа толгойлох байр суурь руу итгэлтэйгээр өрсөлдөж байгаа орон яах аргагүй мөн” хэмээн Оросын “Эксперт” сонины сурвалжлагч Алексей Михалов өөрийн нийтлэлдээ дурджээ. Ардчилал хэрхэн хөгжиж буйг гол үзүүлэлт болгон ийнхүү тодорхойлжээ.

Мөн нэртэй монголч эрдэмтэн Алисия Кэмпи “Дорнодоос Монгол, Өрнөдөөс Турк харъяа нутгийнхаа лидер улс болох боломжтой” гэжээ. Өрнөдийн зарим судлаачид манай улсыг “Төв Азийн чоно” хэмээн нэрлэж, Өмнөд Солонгос, Малайз мөн Сингапур зэрэг орнуудтай хамтран ажиллаж байгаа нь Азийн хамгийн том эдийн засагтай орнуудтай нэгдэх хүсэлтэй байгааг нь харуулж байна хэмээснийг тус нийтлэлд тодотгожээ.

Түүнчлэн Япон улстай хамтран барьж буй шинэ нисэх онгоцны буудал, цөмийн эрчим хүчний станц барих зэрэг дэд бүтцийн ажлуудыг энд нэмж дурдаж болох юм. Мөн 2004 он Монгол Улсын эдийн засгийн хөгжил 10.6 хувьд хүрсэн нь тус улсын гол экспортын бүтээгдэхүүнүүд болох зэс, алтны үнэ өссөнтэй холбоотой юм. Харин 2012 онд уул уурхайн салбарын олборлолт ихэссэнтэй холбогдуулан эдийн засгийн огцом өсөлт эхэлсэн. Гэхдээ уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаараа Хятас улс тэргүүлж байгаа бөгөөд тус улсад орж буй нийт хөрөнгө оруулалтын 44 хувь нь уул уурхайн салбарт орж байгаа юм. Саяхан Дэлхийн банкны мэдээлснээр Монгол Улс бизнес эрхлэх нөхцөл боломжоороо дэлхийд бараг эхний гуравт орж байгаа аж. Юу тус улсыг ийнхүү дээгүүр байр эзлэхэд нөлөөлөв өө. Нэг талаас байгалийн баялгийн нөөц. Алт, уран, зэсийн баяжмал, газрын тос, молибден гэх мэт. Нөгөө талаас Хятадын нээлттэй зах зээл.

Тэгээд ч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын ирээдүйд уул уурхайн салбараа улам хөгжүүлэн илүү олон ажлын байр нэмэгдүүлэх, гадаадаас ажиллах хүчин татах бүрэн боломжтой юм гэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boogii(202.126.91.71) 2014 оны 09 сарын 30

Vnen bol saihan l bichsen baina.Gaadaadiinhan ingej bicheed baih yum harin manai hewlelvvd zuwhun har medee l bichih yum! Arga ch vgvi yum baih daa! Bvgd uls turchdiin karmand baidag bolohoor uur yah ch we dee!!

0  |  0
Pee(202.55.191.130) 2014 оны 09 сарын 29

Henii zohiol veE?

0  |  0
Top