Өмгөөлөгч Л.Баттогтоход ял оноолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

 Нийслэлийн 1-р тойргийн шүүх өнөөдөр өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Түүнийг бусдын нэр төрийг гутаах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр худал мэдээлэл цацаж гүтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн гурван сар 1 хоногийн баривчлах ял оноожээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны 10-р сарын 29-нд хэвлэлийн хурал зарлаж Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнийг хувийн өс хонзонгоор П.Өлзийсайханыг хэлмэгдүүлсэн хэмээн зарласан юм.

Дашрамд дуулгахад өмгөөлөгч Л.Баттогтох нь өмгөөллийн эрхгүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.229.122.96) 2014 оны 09 сарын 30

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top