Галзуу өвчинтэй тэмцэх сургал боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 30

Дэлхийн галзуу өвчинтэй тэмцэх холбооны санаачилгаар хүн болон мал амьтны эрүүл мэндийн олон байгууллагууд нэгдэж Галзуу өвчний сэргийлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2007 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Дэлхийн галзуу өвчнөөс сэргийлэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Энэ өдрийг ЭМХТ-тэй төвтэй хамтран “Галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт” сэдэвт зайн сургалт зохион байгуулжээ

Аймаг, орон нутгаас Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Увс, Өмнөговь, Дорнод, Баян-Өлгийн ЭМГ, ЗӨСТ-ийн 101 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top