Зохион байгуулах хорооноос албан ёсоор уучлалт гуйлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 30

БНСУ-ын Инчён хотноо Азийн спортын XVII их наадам үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гаригт (09.27) Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

Азийн наадмын үеэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн байсан. Мөн Монголын төрийн далбааг буруу байрлуулсан, сагсан бөмбөгийн тамирчдыг Хятадын харьяа гэж бичсэн зэрэг зөрчлийг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан талаар хэвлэлийн хурлын үеэр дурдсан.

Тэгвэл Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооноос Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-д албан бичиг ирүүлсэн байна. Ноот бичгийн хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Инчёнд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 09 сарын 30

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНтерном, ГОлдэн Бүүк, Мажестик, Мир, Аз хур номын дэлгүүрээс худалдан аваарай

0  |  0
Top