Хосоороо дуулахын тавилантай хос

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 30

 

МУСТА дуучин, хөгжимчин Д.Амарсайхан, Ж. Солонго нарыг танихгүй хүн гэж үгүй байх. Хослон дуулахын жаргалыг хамтдаа эдэлж яваа энэ хоёр хос олон сайхан дуугаараа олныг мялааж байгаа билээ. 2004 оноос хамтдаа уран бүтээл туурвиж буй тэднийг  шинэ цагийн С.Вандан, Д.Дуламсүрэн ч гэж ярьдаг. Ийнхүү ярих болсон шалтгаан нь дээрх хоёр дуучид маань 2005 онд Улаанбаатар хотноо зохиогдсон МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит хос дуучдын тэмцээнд оролцож шагналт тусгай байр, 2006 онд болсон МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит 21 аймгаас шалгарсан хос дуулаачдын улсын анхдугаар уралдаанд Дундговь аймгаас оролцож тэргүүн байр эзэлж байжээ. Хосоороо ятга хөгжмийг амилуулан уран бүтээл хийж яваа энэ залуус олон газар урилга заллагатай байдаг аж. Тухайлбал, өнгөрсөн жил ойгоо тэмдэглэсэн бүх л аймаг сумдын ойн баярын тоглолтын нээсэн ажээ. Ийнхүү хосоороо амьдардаг хорвоод нэгэн хос дуучин урлагийн тэнгэрт цахиур хагалж эхэллээ. Дашрамд дуулгахад тэдний “Хосоор жаргалтай” CD-ний баяр болон СТА цол тэмдэг хүртсэний хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн сард болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.141.158) 2014 оны 10 сарын 20

Uuchlaarai tanihgui yum baina

0  |  0
(150.129.142.253) 2014 оны 10 сарын 18

Iim duuchdiig sonsoogui uzeegui sonirhohgui yum bn

0  |  0
(182.160.5.40) 2014 оны 09 сарын 30

tanihguishd

0  |  0
Top