Б.Саруул: Ганцхан миний ханийг л амьд байлгаарай гэж гуйж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 30

АПУ компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуяг  энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болсон ч одоо болтол олдоогүй эрэлийн ажил үргэлжилж байна. Түүний гэр бүлийнхэн өнөөдөр олон нийтэд хандсан юм. Энэ үеэр Б.Алтанхуягийн эхнэр Б.Саруулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрэлийн ажил ямар шатандаа явж байна. 300 гаруй цагдаагийн бүрэлдэхүүн хайж байгаа гэсэн?

-Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Одоогоор ахиц гарсан, хэл сураг дуулдсан зүйл алга. Бид нар танил ах дүүгээрээ нийлээд 30-иад хүний бүрэлдэхүүнтэй таван машинтай хайж байгаа. Хонхор орчмыг тав хоногийн хугацаанд самнаж дууссан. Одоо Гачуурт, Хужирбулан тийшээ хайж байна. Ер нь хотын зах орчмоор хайж байгаа.

-Хамгийн сүүлд таньд мессеж  ирсэн гэсэн?

-Алга болохынхоо орой 16:00 цагийн үед надад одоохон очлоо гэсэн мессеж ирсэн. Гэхдээ тэр мессежийг манай хүн өөрөө бичээгүй гэж бодож байгаа.

-Тэгвэл хэн бичсэн байх уу. Хардаж байгаа хүн байгаа юу?

-Манай хүнийг барьцаалсан хүн бичсэн байх. Өөрөө мессеж нэг их бичээд байдаггүй. Ялангуяа одоо барьж байгаа утсан дээрээ мессеж бичиж чаддаггүй юм. Тэгэхээр хүн барьцаалж явсан нь тодорхой. Бас хамгийн сүүлд орсон дэлгүүрт хоёулаа явж байсан гэсэн. Таамаглаж хардаж байгаа хүн байхгүй ч танилуудыг нь шалгуулж байгаа.

-Машиндаа яг хэдэн төгрөгийг бараатай явсан бэ. Хувийн машин уу?

-Манай хүн айлын ганц хүү байгаа юм. Өөрөө гурван хүүтэй. Манай гэр бүлд маш хэцүү байна. Хувийн машинаа унаж явсан.Бид тэр машиныг худалдаж аваад удаагүй байсан. Урьд өдөр нь дэлгүүрээс орлого цуглуулсан гэхээр 4-5 сая төгрөгтэй явсан байх. Бас их хэмжээний архи, пиво ачиж явсан. Би тэр үед эмнэлэгт хэвтэх гээд ажлаасаа хол байсан учир нарийн сайн мэдэхгүй байна.

-Хагас сар гэдэг бол багагүй хугацаа. Олдоно гэсэн найдвар бол байгаа биздээ?

-Хагас сар байтугай   тав хоног ч их хугацаа. Монголынхоо мэддэг чаддаг гэсэн бүх л бөө, мэргэч төлөгчөөр явж үзлээ. Бас Оросоос мэргэн хүн авчирч үзүүлсэн. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьд сэрүүн олдоно гэж хэлсэн учраас найдвар байна.  Дашрамд хэлэхэд одоо монголынхоо ард түмэнд л итгэж найдаж байна. Та бүхэн маань харвал сураг дуулгаарай. Ханийг маань барьцаалсан хүнд хандаж хэлэхэд амьд сэрүүн л гэр бүлд нь өгөх юм бол эд хөрөнгө юу авсан ч хамаагүй. Тэр үед цагдаад гомдол гаргахгүй. Ганцхан миний ханийг л амьд байлгаарай гэж гуйж байна.

 

Эх сурвалж: ontslokh.mn

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amjilt(112.72.13.78) 2014 оны 10 сарын 01

yasan hetsuu horvoo ve amid mend oldoosoi

0  |  0
zar im maluudad(111.161.114.84) 2014 оны 10 сарын 01

ene zarim neg setgegdel arai bishee . barag ehnern hun zahialaad aluultsan yum shigl bichjihsen bhiin. yamar erguu tenegn 3iin 3n huuhdee unchruulhiig hushewdee. iluu harj biluu dolooj bhaar setgeliin dem ugsun zuil bichij bolkunuu ta nar. archaagui muusain hunii zowlongoor jargal hiigch naraa.

0  |  0
zochin(124.158.112.16) 2014 оны 10 сарын 01

энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүүс одоо мөрдөгчид юмуу хаашааен. Болж л өгвөл хүний муу үзэх гэсэн араатнууд байх юм. Сайн сайхан үг өгүүлбэр хэлэх гэхээр амнаас нь алт уначихгээд байдаг юмуу даа. Монгол хүний зан араншинд огт нийцэхгүй хар буруу сэтгэлтэнгүүд хорвоогоор дүүрчихжээ. Энэ алга болсон хүн амьд л олдоосой. Зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгодог юм.

0  |  0
zochin(162.224.228.235) 2014 оны 10 сарын 01

oodgyi alyyrchin inge heleed aihad alin hezeenii deeremdeedmalchihsan bna daan ch dee ,ene alyyrchin odoo barigdahaar namiag orshoo yychil amiig maani orshoo gehyy tegeed elbegdorj orshooh yy,terte tergyi tsaaziin yalgyi yum chin alaad deeremdsem 10 hyrehg say togrogoo y;dsen baraag nyygaad garch ireheeree idne ge tenegtee yu,,,oilgo ydaad bauh yu bsan yum ve 10322912112 ailiin gants hyy 3 hyytei bitgii l aaarai amid bailgaarai amid l nohriig maani yldeevel ymar ch gomodl henehgyi yu ch nehsen avsan bolno gej bnaa,,,,20319411635 arhi har mortei gej ajlaa hiigeed l ybj bna. ajil hii bgaag ni arhi zarlaa har mortei geed l.arhi yydagiig ni eviilee l baih yum daa ene hyn erdoo arhii ydaggyi arhi hereldeggyi ,zobhon gereet borlyylagch hiij aj amidralaa avch ybdag jiriin l mgl iin irgen harin ter hynii ami nas hohiroos0on hyn daan ch dee...

0  |  0
Umnuh hund(62.202.3.247) 2014 оны 09 сарын 30

Uul ni bol harin ch hamaatai, 3 huuhdiin etseg yum shuu, ailiin gants huu, etseg ehdee uur hun baihgui, amid bailgaj uguuch l gej avaad yavchihsan humuust ni msg uguud baigaa yum shuu dee. Baritsaalsan humuusiig ni uruvduuleh gesen arga. Ehner ni neg gazar avaachij nudarchihaad muruu ballah gej bn gej heleh geed baigaag chini oilgoj bn, tehdee uuniig murdun baitsaagch nar bodoogui bish bodson l baigaa.

0  |  0
гэр бүлийн асуудал байхаа(103.229.121.12) 2014 оны 09 сарын 30

дүгнэж үзэхэд энэ гэр бүлд нэг асуудал байгаа юм шиг л санагдах юм. Жинхэнэ эхнэр хүн ийм бүдэг бадаг юм яриад суухгүй, эхнэр нэг юм нуугаад байх шиг... айлын ганц хүү байх, 3 хүүтэй байх энд ямар ч хамаагүй. Нөхөр тань тантай ямар харилцаатай байсан юм бэ?

0  |  0
СБХХК(203.194.116.35) 2014 оны 09 сарын 30

Архи хар мөртэй гэж...

0  |  0
oooo(112.72.13.91) 2014 оны 09 сарын 30

Mashin ni today nalaihiin uurhaigaas oldson yum shig bnale

0  |  0
zochin(103.229.123.190) 2014 оны 09 сарын 30

amid mend l oldoosoi.. burhan min

0  |  0
zochin(202.179.11.178) 2014 оны 09 сарын 30

mashini mark, dugaaraa bichwel zugeer sanagdaj bna

0  |  0
tenger mini!(62.202.3.247) 2014 оны 09 сарын 30

ishshshsh tenger mini yasan ch aimar yum dee, amid mend uchirtsgaah boltugai gej eruul tavya daa.

0  |  0
888(103.229.122.13) 2014 оны 09 сарын 30

Tegeed harsan bol heleerei l ghiin,yadaj mashinii mark dugaariig n helcheech,hevleld handchaad sonin yum

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 09 сарын 30

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Мажестик, Мир, Аз хурын салбаруудаас худалдан аваарай.

0  |  0
zochin(66.87.77.131) 2014 оны 09 сарын 30

Amid seruun ger bul ur huuhduud hani ijildee ireesei.

0  |  0
zochin(112.72.13.58) 2014 оны 09 сарын 30

ymr hetsuu horvoo ve? ene emegteid ymr hetsuu baigaa bol doo huurhii hani ijil i ur huuheddee bolon enhertee esen mend irgej ireesei gej zalbirii daa

0  |  0
tungaa(150.129.142.170) 2014 оны 09 сарын 30

hooorhiiidoo amid l bgaasai

0  |  0
Top