Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 01

2014 оны 10 дугаарсарын 02-ноос 2014 оны 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно.

 

Салхи 2, 3-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн уулсаар, 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,

 

говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top