“АПУ”-ийн борлуулагчийн цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 01

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа энэ сарын 15-нд эхэлж, 15 хоногийн турш үргэлжилсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг гарган мөрдөх ажлыг явуулж, эрэн хайх ажиллагааг улс даяар эхлүүлээд байсан билээ. Эрлийн ажиллагаанд цагдаагийн 450 албан хаагч оролцжээ.

Өчигдөр 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олсон байна. Тодруулбал, тус дүүргийн цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан эрэгтэй хүний цогцос олж, Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг тогтоожээ.

Талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэн хэлэхдээ “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос манай хүний цогцос мөн байсан. Эдэлж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна. Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(95.93.165.106) 2014 оны 10 сарын 01

Uu tiim uu,Booyogoos bolson yum uu?Booyo chi yaj baigaayun be hoyuland ni adilhan baisan bol ingehgui baisan yu,Agluug har.kkkhhhhhhhhhhhhhHoshin shogoo gej

0  |  0
(112.72.13.111) 2014 оны 10 сарын 01

Ene hoer arai ch dee gol buruutan booeo shvv dee ene hoertoi ywaldaad svvld bulaatsaldaad iim zvild hvrsen hormoin don sain ym awchrahgvi ee

0  |  0
Top