Цагдаагийн байранд амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 02

Сэлэнгэ аймгийн Сант сумын цагдаагийн байранд нэг эмэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ талаар орон нутгийн иргэний мэдээлэлд тулгуурлан “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.

Амиа хорлосон эмэгтэй тус сумын хэсгийн төлөөлөгч Н гэгчийн эхнэр байсан бөгөөд тэд хоёр хүүхэдтэй байсан аж. Одоогоор хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч, гэр бүлийн таагүй харилцааны улмаас амиа хорлосон байж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа  юм байна.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, харьяа хэлтэс, тасгуудыг тойрсон хэл ам энэ оны байдлаар тасарсангүй. Өнгөрсөн өвөл л гэхэд тус аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч У гэгч хүн  дайрч, амийг нь хохироосон хэрэг гарч байсан  бол саяхан түүний дүү тус хэлтсийн жолооч У нь хэлтсийнхээ даргатай хамт Сүхбаатар дүүргийн нутагт дуут дохиогоо асааж урсгал сөрж яваад 12 настай охиныг дайрч хөнөөсөн юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2014,10,03(202.179.10.94) 2014 оны 10 сарын 03

цагдаа эхнэрээ алсан 2 тохиолдол болж байна саяхан цагдаа эхнэрээ цонхоор шидээд алсан одоо болтол шийдэгүйл байна

0  |  0
zzz(27.123.214.116) 2014 оны 10 сарын 02

Huuye unenuu? Ger buleere hun dairaad alad bdag umuu?aimariin.shiitgeechee.set gelgui novshnuud ajilladag umuu? Haashain.

0  |  0
pizda(180.149.98.98) 2014 оны 10 сарын 02

nowsnuud

0  |  0
Top