Засгийн газрын бүтэц өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 02

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.02 / өргөн барилаа.

 

Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

 

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.

 

  • Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам,
  • Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам,
  • Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж ний 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guldug altanhuyag(50.172.199.186) 2014 оны 10 сарын 04

Zasgiin gazariig taraa .tuuhen deh hamgiin muu zasag.Alranhuyag gej huviin hulgai lui c araa 0000005Tuuhen deh hamgiin muu zasagiin gazar.Hurdan taraaj ene sarmagchinguudiig oid n avaach.Altanhuyag gej husam goridson huuhed shig salbadaa ulsiin tuluu bish huviin hulgai luivaraa haatsailj darah gej suudaltaigaa zuuraldaj bna.

0  |  0
1950(182.160.36.203) 2014 оны 10 сарын 03

энэ ацанхуяг тэргүүтэй зг- г хар машинаар луйвардаж авсан нөхдүүдэд л бүтцийн өөрчлөлт байх.... уих тараах хэрэгтэй. 2 жил доромжлууллаа .. 2 жилийн хугацанд идсэн ууснаа далдлах дахин мөнгө угаах гэсэндээ суудлаасаа үхэн хатан зууралдаж байна.

0  |  0
1950(182.160.36.203) 2014 оны 10 сарын 03

энэ ацанхуяг тэргүүтэй зг- г хар машинаар луйвардаж авсан нөхдүүдэд л бүтцийн өөрчлөлт байх.... уих тараах хэрэгтэй. 2 жил доромжлууллаа .. 2 жилийн хугацанд идсэн ууснаа далдлах дахин мөнгө угаах гэсэндээ суудлаасаа үхэн хатан зууралдаж байна.

0  |  0
altantuya(202.21.112.106) 2014 оны 10 сарын 03

undsendee huuchin butets ruugee orjee, ungursun buhen buruu bgaagui, teneg humuus bgaagui gedgiig ilerhiilj bgaa yum bishuu

0  |  0
Top