АПУ-гийн гэрээт борлуулагчийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг саатууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 02

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг 15 хоногийн турш эрэн хайсны эцэст цогцсыг нь Налайх дахь уурхайн гүнээс олсон талаар бид мэдээлсэн. Мөн түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуун мод хотоос олсон.

 

Тэгвэл өнөөдөр 12 цагийн үед С гэгчийг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан саатуулсан байна. Түүний гарын хээ талийгаачийн автомашины хаалга болон жолоочийн хүрднээс авсан гарын хээтэй тохирч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top