Шахмал түлш чинь хаана байна Ерөнхий сайд аа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 03

 

Утаагүй УЛААНБААТАР, утаагүй зуух, утаагүй шинэ жил, утаагүй цагаан сар... утаагүй 2016 он болоход хоёр жил үлдлээ.

Өнгөрсөн дөрвөн жил утаа арилгахаар олон тэрбумыг зарлагадсан ч "утаа бууруулах замаар мөнгө идэх арга"-ыг төрд суугаа эрхмүүд хэрэгжүүлснүү гэхээс үр дүн муу байсан гэдгийг нийслэлчүүд мэдэх биз ээ.

6

Агаарын сангийн хэдэн төгрөгийг бодлого чиглэлтэй нь авч өөр дээрээ гал дуудсан  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “утааг надтай яриарай-2016” гэсэн мэдэгдэл өнгөрсөн  оны хамгийн зоримог бөгөөд үнэмшилгүй мэдэгдлээр шалгарах ёстой. Агаарын сангийн хөрөнгийг иргэдийн  хуурамч бүртгэлээр завшин гурван тэрбум 56 сая төгрөг хувьдаа завшсан гэх “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан н.Хулан нарын хэрэг үүнийг илтгэнэ. Дэлхийд байхгүй технологиор үйлдвэр угсарчихсан Утаагүй түлшний үйлдвэр “хамгийн дампуу тендерийн  компани” гэсэн номинацид үг дуугүй тэргүүлэх ёстой тухай ч хэвлэлүүд бичиж байв.

Харамсалтай нь өнөөдөр хүйт даасан өвөл ирэхэд гэр хорооллын иргэд нүүрсээ түлж бүх юм бахь байдгаараа 2015 онтой золгохоор болоод байна.

Өчигдөр хэрэв утаагүй түлш гаргах ажил маань төлөвлөгөөний дагуу байсан бол утаа 60 хув буурах байлаа гэх утгатай зүйлийг эрхмүүд телевизээр ярьж суусан.

6

Ингээд утааны салбарт өрсөлдөгчгүй шалгарсан утаагүй түлшний үйлдвэрийн талаарх ихээхэн мөнгөтэй холбоотой баримтыг сөхвөл 2010 онд цэвэр агаар сангийн цахим хуудсанд байх сурвалжлага ярилцлага: 6

Утаагүй зуух, сайжруулсан түлш, хямд нүүрсний үлгэр....

2008 онд хамтарсан Засгийн газрыг байгуулагдсаны дараа утааны асуудлыг хөндөж улмаар “ДЦС-2”-ын буурин дээр 2010 онд шингэн шилний үйлдвэрийг гурван тэрбум төгрөгөөр босгож, дэргэд нь утаагүй түлш буюу хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулагдсан билээ.

 6

Утаагүй түлшний үйлдвэр барих ажил дуусч байна ...

...Монгол Улсын Зас­гийн газраас нийслэлийн утааг багасгах зорилгоор утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэр хэд хэдийг байгуулж буй. Жилд 210 мянган тонн хагас коксж­сон шахмал түлш үйлд­вэрлэх хүчин ча­далтай Дулааны II цахилгаан станцыг түшиглэн барьж байгаа үйлдвэрийн аж­лын явцыг сурвалжла­хаар тус станцыг зорьсон юм.

6

...Биднийг очих үед үйлд­вэрийн гадна тохижилтыг хийж байлаа. "Аморе интернэшл" компанийн ажилчид нүүрс асгадаг талбайг то­мсгож байв. Түлшний үйлд­вэр барихаар нүүрсний хэ­рэг­цээ нэмэгдэнэ. Тиймээс хуучин талбайнхаа хэмжээг томруулах шаардлагатай гэнэ. Нийт 16 тэрбум төгрө­гийн төсөвтэй түлшний үйлд­вэр гурван цогцолбор аж.

6

.... Ингээд удахгүй ашиглал­тад орох утаагүй түлшний үйлдвэр рүү орлоо. Ажилчид гагнуурын ажил хийж байлаа. Дулааны цахилгаан станцууд түүхий нүүрсийг бүрэн шатаа­даг. Тэгвэл II цахилгаан станц одоо буталсан нүүрсээ дутуу шатаах юм байна. Тэгээд хагас коксжсон нүүрсээ кон­вейроор дамжуулан үйлдвэр лүүгээ буюу  том бункер рүү хийх гэнэ. Дараа нь шингэн шил болон үнстэй хольж зуураад хэвэнд оруулан, ха­таах цехээр дамжуулан ха­таагаад агуулахаар дамжуу­лан хэрэглэгчид рүү явуулах аж. Утаагүй түлшний түүхий эд нь хагас  коксжсон нүүрс, үнс, барьцалдуулах бодис буюу шингэн шил байдаг юм байна. Энэ гурваас бүтсэн түлш түүхий нүүрснээс илүү илчлэг сайтайг туршилтаар тогтоосон гэнэ. Мөн гэр хо­рооллын айлуудад өвөл өгч туршсан гэнэ. Энэхүү түлш­ний үйлдвэрийг барих техник технологийг ОХУ-д захиалж хийлгэсэн байна. Мөн орос инженерүүд тус үйлдвэрийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэнэ. Биднийг очих үед тур­шил­таар гаргасан хагас коксж­сон шахмал түлшийг үзүүллээ. Тэмээний хорго­лоос арай томхон хэвэнд оруулсан  бөөрөнхий нүүрс байв. Бидний нэг удаа хийдэг орос наймын хувин дүүрэн нүүрсийг ийнхүү хор­голон нүүрс болгож, боловс­руулснаар хоёр өдөр хан­галт­тай түлэх илчлэг сайтай, овор хэмжээ багатай түлш болгож байгаа хэрэг аж.

 6

Үлгэрийн өрнөл ...Утаагүй түлшний үйлдвэр долдугаар сард ашиглатад орно

Утаагүй түлшний үйлд­вэрийг ирэх есдүгээр сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулах ёстой. Харин"Аморе интернэшнл" компанийн ажил­чид долдугаар сар­даа баг­таагаад ашиглалтад оруу­лах төлөвлөгөөтэйгөө хэлж байсан юм.

 Ерөнхий сайд, 30 минут дээр “...Өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн...”

Харамсалтай нь энэ бол өнгөрөгч жилийн түүх. Харин өнөөдөр өнөө утаагүй түлш хаана байна сайд аа.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ(150.129.143.3) 2014 оны 10 сарын 07

Шахмал түлшийг Алтанхуягаас биш Сү.Бат болд ,анхны утааны төсөл хариуцаж байсан эрхэм гишүүн Лүндээжанцангаа с асуувал ухаалга ажил болох юм биш үү?

0  |  0
ZOCHIN (202.21.106.250) 2014 оны 10 сарын 04

MANIIN CH.KHURELBAATAR METIIN GARUUD ALTANHUYAGIIG TUNSHIH GEED OORSDIINHOO HULGAIG ILCHILCHIHLEE

0  |  0
zochin(202.21.106.250) 2014 оны 10 сарын 04

ene muu novshiim man garuud hoid nasandaa ene uildveree barih baih ter ued ednii hulgailsan mongo hed dahin urjij tanigdahgui bolno. tegeed ednii urkjuhduud aavuudiinhaa luivriig urgeljluulne

0  |  0
батбаяр(103.229.123.249) 2014 оны 10 сарын 04

адуунаас бол болж хүүхэд төрөөгүйг мэдэж байгаа отгонбаяр бүр сайн мэднэ яагаад гэвэл тэдний тал ялагдаж улаан хацарт шоронд байгааэнэ талаар алимаа сайн мэдэж байгаа ярилцага аваач. гэртээ байгаа байлгүй

0  |  0
зочин(202.70.42.34) 2014 оны 10 сарын 03

шахмал түлшийг Алтанхуяг биш МАН-ынханаас асуу. Энэ ажлыг МАН-ынхан самарсан.

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 03

15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, МИР, Мажестик номын дэлгүүрийн салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
zochin(150.129.142.239) 2014 оны 10 сарын 03

ene Baatarsuren chini AN n SXD yyrgiin darga Purebbaatariin dotnii naiz Purebbaatar Erchimimpeksiin Mockba dahki teleelegch bolgoj bsan Purebbaatar TEST3 n hkangamjiin hkeltest darga hkiij bsan Meregjliin bus estoi TEST3 g unagaagaad l zailsan Purebbaatar l TEST3 t baihkdaa TEST2 g shahkmal tulshnii bolgoj naiz Baatarsurengee / Amora/ tabisan odoo yu bolob

0  |  0
suhee(183.81.169.22) 2014 оны 10 сарын 03

Hohi ni. Elbegee bid nar ta nariig hoshgoruulsan yum.....

0  |  0
ZOCHIN(202.21.106.250) 2014 оны 10 сарын 03

OO SANALAA NAAD CH.KHURELBAATARIIN CHIN AH CH. GANTULGA BAATARSUREN 2 10 JILIIN NEG ANGI. TEGEED NAAD KHURELBAATAR CHIN TEGTELEE ULAIRAAD BAISAN YUM BAINA

0  |  0
zochin(202.21.106.250) 2014 оны 10 сарын 03

buruu khuneesee shahmal tulshee neheed baina NAADAIIG CHIN CH. KHURELBBAATAR ZORIGT SAID ASAN AMORE INTERNESHNL KOMPANII ZAHIRAL BAATARSUREN 3 MASH SAIN MEDEJ BAIGAA . CH KHURELBAATAR ULAAN BATBAYARIIG IKH HURLIIN TANKHIMD ZAGNIJ BAIGAAD BAATARSUREND ENE TOSLIIG KHUCHEER AVCH OGSONIIG SAIN SANAJ BAINA. UR DUN TULSH BAIHGUI MONGO BAIHGUI. ENE 3 HAGRTLAA BAYAJAAD MONGOO GADAGSHAA GARGAJ NUUSAN ARD TUMEN UTAAGAAR UUSHIGAA HORDUULNA.AH NAR ZAISAND ESVEL GADAADAD AMIDARNA .

0  |  0
zochin(150.129.140.224) 2014 оны 10 сарын 03

shahmal tulshnii MUNGIIG hen idchihvee...ATG shalgana uu

0  |  0
Top