Ардчилсан намд арван Ж.Батзандан хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 16

Ардчилсан хэмээх нам Монгол Улсад байгуулагдаад хорь гаруй жил болсон ч энэ нам өдрөөс өдөрт улам л ардчилалгүй болж байна. Тодорхойлж хэлбэл зэрлэгдүү капитализмын замаар эргэж буцалтгүй явж байгаа гэхэд хэтэрсэн хэрэг болохгүй. Магадгүй энэ байдал нь алсдаа намын оршин тогтнох эсэх ч яригдахаар байгаа юм. “Бид ардчилагчид” хэмээн цээжээ дэлдсэн хэдэн өвгөн улстөрчид өөр хоорондоо улстөр хийж, худлаа ярьж суухаас өөр зүйл алга. Анх удаа ардчилсан нийгмийг цогцлоох тухай жагсаж зогссон Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын нөхөд ардчилсан тогтолцоог бий болгосон ч анх үүсэн бий болсон цагаасаа хойш л ардчилсан биш зэрлэгдүү капиталист замаар явсаар өнөөдөртэй золгов.

 

     “Ардчилсан капиталист нам” нь 1996-2000 онд төрийн эрх барихдаа Монгол Улсын эдийн засгийг унагаж, Төрийн өмчид байсан олон объект савыг өөрсдийн болгож авснаар Төрийн сэнтийгээс буусан. Харин өнгөрөгч 2012 оны сонгуульд ялалт байгуулж ахин Төрийн эрхэнд гарсан. Энэ цагаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрхөд валютын ханш эрс өсч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүртээ 30-60 хувиар өсөв. Ийм л үзүүлэлттэй Төрийн эрх барьж байна.

 

      Энэ ч дүүрсэн хэрэг. Бүсээ чангалж байгаад 2016 оныг хүлээхээс өөр аргагүй. Хамгийн гол нь энэ намын хувь заяа туйлын бүрхэг боллоо. Ардчилсан намд яг одоо шинэчлэл, бодлогын маш том асуудал оруулахаар байна. Ингэхийн тулд АН-д Ж.Батзандан шиг арван нөхөр хэрэгтэй. Тэгэж байж гэмээнэ энэ нам үхлийн ирмэгээс холдоно. Ж.Батзандан шиг нам бүлэглэлийн өлмийд сөхөрдөггүй тийм дайчин гишүүд байж гэмээнэ энэ нам аврагдана. Уг нь энэ намд Г.Баярсайхан, М.Батчимэг, Х.Тэмүүжин гээд залуу гишүүд бий. Эдгээр нөхөд нь даанч нам бүлэглэлийнхээ өлмийд сөхөрдөг. Даргынхаа өмнө толгой гудайдаг тийм л залуус. Тэр тусмаа Г.Баярсайхан бол сэтэртэй бүхний өмнө бөхөлзөж, тэдэнд таалагдахын тулд юу ч хийхээс буцахгүй нөхөр. УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхэд салаавч өгч байгаа нь Н.Алтанхуяг нарын тэргүүтнүүдэд таалагдах гэсэн явдал шүү дээ. Өөр юу ч биш.  

 

     Харин Ж.Батзандангийн хувьд бол тэдэнд таалагдах гэж биш, өөрт нь таалагдахгүй үйл ажиллагаа явуулж байгаа Н.Алтанхуяг нарын тэргүүтнүүдэд салаавч өгч чадах хүн. Ийм л арван салаавч АН-д хэрэгтэй байна. Ж.Батзандан бусдын өмнө бөхөлздөггүй, жинхэнэ ардчиллын мөн чанарыг гаргаж чадах арван залуу байхад АН энэ намгаас гарч чадна. Эс тэгвээс АН-ийн оршин тогтнох эсэх ч эргэлзээ төрүүлж эхэлнэ. 2016 оны сонгуульд ялалт байгуулна энэ тэр гэж бол санах ч хэрэггүй. Мөн чанарыг нь бүрэн ойлгодог сонгогчидтой улсад бол суудал авахааргүй бодлоготой явж байгаа улстөрийн хүчин бол яах аргагүй АН. 

 

      Түүнээс биш энэ намд арван Ц.Элбэгдорж, хорин Э.Бат-Үүл, таван Р.Гончигдорж байгаад ч хэрэг алга. Зуун С.Баярцогт байгаад ч хэрэггүй. Эд бол ардчилагчид биш. Ардчилсан үзэлтэй, ардчилсан бодлоготой улстөрчид огт биш. Ардчилал хэмээн шошго наасан зэрлэгдүү капиталистууд. АН-д огт хэрэггүй нөхөд.      Яаж ч бодсон АН-д Ж.Батзандан шиг арван залуу хэрэгтэй байна даа. 

 

А.Гал

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.254.127.34) 2014 оны 10 сарын 18

Namaa shuumjillee l geh yum, namdaa unench bn l geh yum. tur barij chadahgui, ulsiin hugjliig elgeer ni hewtuulj bgaa namiig tegeed yah yostoiy. batzandang demjij bnaa

0  |  0
зочин(150.129.143.70) 2014 оны 10 сарын 18

АН -д Батзандан шиг хүмүүс байгаа учраас өөдлөхгүй байна . Батзандан бол АН - ын доторхи идээ бээр. Батзандан бол ердөө л гудамжны сэгсэлзүүр өөр юу ч биш.

0  |  0
1904(182.160.3.83) 2014 оны 10 сарын 18

сайдын суудал авчихвал ёс -аа магтаад л ирнэ дээ.

0  |  0
А.Гал (150.129.141.223) 2014 оны 10 сарын 17

Батзандан шиг 10 хүн АН-д байвал манай МАН маань олонх болох гээд байгаамаа

0  |  0
уншигч(112.72.13.40) 2014 оны 10 сарын 17

За харж байгаарай. Ганц Батзандан нь толгойны өвчин болж байхад 10 бол дууслаа л даа. Энэ залуу МАН-ын тоглолтод орчихож. МАН-ынхантай нийлж нээг их шудрага үйл хийж байна гээд рольдоо итгэчихэж. Энэ нөхөр 16 онд МАН-аас нэр дэвшвэл ногоон гэрлээр гарна. Одооноос энэ Гал гэдэг хүн нь захиалгаар явууллага хийгээд эхэллээ. Галаа чи арай эрт эхлэж байгаа юм биш биз дээ. ААН. Зандан та 2 амжих уу даа.?

0  |  0
зочин(103.229.120.208) 2014 оны 10 сарын 17

яаг ш дээ

0  |  0
сандаг(103.229.122.64) 2014 оны 10 сарын 17

уухайс даа овоо зөв юм бичиж дээ

0  |  0
зочин(202.179.11.114) 2014 оны 10 сарын 17

Үнэн бичжээ. Зоригийг хүртэл өөрсдөө алсан хүмүүс яаж төр барьж чадах вэ дэ. Батзандан зөв сэтгэдэг хэрнээ ярихдаа заримдаа чихэнд наалдац муутай яриад байдаг. үүнийг засчихвал ОК шүү

0  |  0
Зочин (202.21.106.147) 2014 оны 10 сарын 17

Жаахан хөөрөгдөж дотор нь орж дампууралд хүргэх гэсэн яах арггүй МАН-ын нохойн гөлөгийн хийдэг ажил даа.Та нар залуусаар бүү тогло!.Хагралдуу лаад эхэлсэн.Дуусган

0  |  0
ok(112.72.11.114) 2014 оны 10 сарын 17

yg zuw demjij bga shu batzandaan

0  |  0
zochin(182.160.3.191) 2014 оны 10 сарын 16

AN-iinhan er tor barij chadahgui hunii gar haraad surchihsan .Ed nariig uul ni ovoo yuam sursan gej bodson chine hooson baij ulun nudeer hunii olj bgaa mungiig harsaar zalhsan bololtoi dog shuu.Bugd yaduu bolohoor zovhon oorsddoo l mongo oloh gej ulairsaar ner hundee barj guitslee.Ene dotor heden aimaar hun bnaa.Ted nar hezee ch bosch chadahgui boltol ni nam hevtuullee.Odoo yahav zasgiin gazar ch adilhan niiislel ch ter bugd dahin bosch garch ireheesee ongorov bololtoi

0  |  0
зочин(150.129.141.158) 2014 оны 10 сарын 16

Үнэн,үнэн маш зөв бичжээ.Одоогоос 10 гаруй жилийн тэртээ УИХ-ын гишүүн М.Зэнээ агсан нэгэн ярилцлагадаа АН-д Төр барих чадвар байхгүй гэж ярьж билээ. Тэр 10 жилийн өмнө шүү дээ. Одоо ч мөн адил... Яасан дэвжиж дээшилдэггүй,да

0  |  0
Top