Намрын дунд харагчин тахиа сарын долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Аргын тооллын 10сарын17. Сугар гараг.Билгийн тооллын 24,Найралт эх одтой, Цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 07цаг38 минутад мандан 18цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр,могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг нөлөөтөй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх,гарагийг тахих,хагалгаа хийлгэх,гэр бүрэхэд эерэг сайн. Мод суулгах,нарийн зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,бар,туулай,морь,хонь,тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.  Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top