Бага насны хүүхдийн шүдний цоорол оюун ухаанд нь нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Бага насны хүүхдийн биеийн өсөлт хөгжилд шүд цоорох өвчин нөлөөлдөг болохыг Япон,АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон байна. 6 буяу түүнээс дээш шүд цоорсон хүүхэд үеийхээсээ 2 кг-аар бага жинтэй байдаг байна. учир нь нэг шүд л хорхойтсон, зовиуртай байвал зажлах чадвар буурна. Бага насны хүүхэд өсөлт дэмжих уураг,өөх тосыг махнаас авдаг байна. Шүд нь өвддөг бол мах зажилж иддэггүй. Мах иддэггүй хүүхдэд шүдний өвчлөл байна гэсэн үг. Үүнээс гадна хүүхдийн шүд  цоорхой байх тусам оюуны чадамж мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Цоорхой шүд олон байгаа хүүхэд сурлага муутай байдаг гэсэн судалгаа хүртэл гарчээ. Учир нь зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг байна. тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг байна. Манай улсад бага насны хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчин маш их байгааг Засгийн газар, ЭМЯ-наас хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнгээс үзвэл 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85 хувь, 12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байгаа аж. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд нэн түрүүнд анхаарах зүйл бол зайлшгүй шүд юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top