Яармагийн зам ослоор тэргүүлэх боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Он гарсаар эхний есөн сарын байдлаар яармагийн зам дээр осолдож, нийт 10 хүн амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл сар болгон Яармагийн зам дээр нэг хүн амиа алдаж байна гэсэн үг. Осол гарсан тохиолдолд жолооч эсвэл зорчигчийн буруугаас ихэвчлэн болдог. Тэгвэл сүүлийн үед гарсан Яармагийн замын осолд зам засварын ажил нөлөөлсөн бололтой. Хэдхэн хоногийн өмнө дугуйтай залуу замын эвдрэлийг тойрч яваад машинд мөргүүлэн нас барсан байна. Гадны зочид төлөөлөгч , аялагч ,зугаалагчид нийслэл хот руу орохдоо олон улсын жишигт нийцсэн замаар зорчих нь хотын өнгө төрхийн асуудал гэсээр 2012 оноос  Яармагийн замыг их засварт оруулсан. Тус зам товлосон хугацаандаа ашиглалтанд орсон бол осол гарахгүй байх боломжтойг эх сурвалж мэдээллэжээ. Учир нь замын нэг урсгалыг хааж,сөрөг урсгалтай гурван эгнээг нь жолооч нар хуваалцан зорчиж байгаа. Ослын үеэр гэрэлтүүлэх орчингүй,гэрлэн дохио ажиллаагүй байсныг цагдаагийнхан хэлсэн байна.  Нөгөө талаар өргөн эгнээтэй энэ зам дээр жолооч нар хурд хэтрүүлж дүрэм зөрчдөг үзэгдэл буурдаггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Y(103.229.123.45) 2014 оны 10 сарын 17

Aimar bn lee, 1r egneegeer yavax gexeer avtobus zorchino zogsono gex met zaaval goliin egneeg 2 ursgal xivaaj ami orsoj yavj bn. Yasan duusdaggyi movshiin zam be. Yxsenee xiigeed bgan iim udaan, xichneen xyn alax geed bgam be ene xotiin zaxirgaa! Zam, barilgaa tsegtsleech!

0  |  0
Top