39 хүний аминд хүрсэн цуврал алуурчинг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Бразилын цагдаа нар гурван жилийн хугацаанд 39 хүний аминд хүрч, цуврал гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа. Thiago Henrique Gomes da Rocha нь эхлээд хохирогчоос ямар нэг эд зүйлээ өгөхийг шаарддаг байсан ч буудаж хороосныхоо дараа  юу ч авалгүй зугтдаг байжээ. 26 настай, хамгаалагч ажилтай тэрбээр орон гэргүй хүмүүс, эмэгтэйчүүдийг ихэвчлэн онилдог байж. Албаны хүн энэ хэргийн талаар Бразилийн телевизээр ярихдаа “Тэр хохирогчдыг 1-39 гэж дугаарлан нэрлэдэг байсан. Түүний ийм хүйтэн хөндий, харгис байдал биднийг ч айдаст автуулсан. Хэрэгтэн ганцаараа явж байгаа хүмүүс рүү дайрдаг байсан тул олоход хэцүү байлаа”  гэжээ.

Гэмт этгээд одоо мэдүүлэг өгч байгаа бөгөөд халдлага үйлдсэн газруудаа нэрлэж байгаа аж. Тэрбээр мөн дэлгүүр, тоглоомын газар зэрэг нийт 90 газрыг дээрэмдсэн хэргээр шалгуулж байна. Бразилын цагдаа нар 70 өдрийн турш тусгай ажиллагаа явуулсны дүнд түүнийг барьж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top