Улсын хил нэвтрэх штампыг хуурамчаар үйлджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Улсын хил нэвтрэх  штампыг өндөр үнээр хуурамчаар үйлддэг томоохон таван бүлгийг хилчид илрүүлжээ. Иргэдийн хууль зүйн мэдлэг дутмаг байгааг ашиглан энэхүү хэргээ үйлддэг байсан байна.  Буянт-Ухаа дахь олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор Б гэгч нь бусдын гадаад паспортад хуурамч штамп даруулан улсын хилээр нэвтрэхийг завдсан. Тэрээр Монголын хилээр өөрийнхөө үнэмлэхээр нэвтрээд, гуравдагч орны хилээр хуурамч штамп дарсан паспортыг ашиглах зорилготой байжээ.  Монгол Улсын хилийн боомтууд техникийн дэвшлийг ашиглаж цахимжиж байгаа энэ үед энэ мэтчилэн хууль зөрчих тохиолдол гарсаар л байна. Иймээс иргэд та бүхэн энэ мэт гэмт хэргийн бай болохгүй байхыг анхааралдаа аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top