Монголын хойд хилээс Замын-Үүд хүртэл хурдны зам тавигдана

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 17

Урд хойд хоёр хөршийг холбосон авто замыг Манай улсын нутгаар дайруулан барих асуудлыг Монгол болон Оросын тал шийдвэрлэлээ.  Монгол Оросын Засгийн газар хоорондын 18 дахь хурлын үеэр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготойгоор санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хурдны авто зам нь Монголын хойд хил Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотыг дайран Замын-Үүд хот хүртэл тавигдахаар төлөвлөгджээ. Манай улсын Засгийн газраас тус төсөл нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд ихээхэн тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хурдны замаа хурдан тавиаач(202.55.191.76) 2014 оны 10 сарын 20

Зарим аймгуудыг нэгтгэх хэрэгтэй хүн ам багатай зарим аймгуудыг татан буулгаж нэгтгэхгүй бол үргүй зардал их гарч байна даа

0  |  0
8888(202.170.82.54) 2014 оны 10 сарын 18

Хурдалаасай 20-н жил ярьлаа

0  |  0
Zochin(118.216.252.156) 2014 оны 10 сарын 18

18 AIMAG Hotoo bugdiig ni holboson hurdnii zamtai bolchihvol mon saihan bainadaa.Aimaguudaa tegeed aimag bish HOT gej nershvel Ulaanbaataraas gadna 18 Hottoi tom uls bolnodoo.Hun am maani ch gesen urjij olon boloh boltugai.Mongol uls mandan badrag.

0  |  0
Top