Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 18

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи ширүүсэн шороон шуурга шуурч, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top