Унадаг дугуйн шинэ замтай боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 18

Манай улсын дутагдалтай зүйлүүдийн нэг яах аргагүй дугуйн зам. Тэгвэл Орхон аймгийн залуус дугуйгаа унаад зорчих бүрэн боломжтой боллоо. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубынхан МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин өөрсдийн санаачилгаар Орхон аймагт унадаг дугуйн замыг ашиглалтанд орууллаа. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэсэн бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавьжээ. Уг замын өргөн 2м , нийт урт нь 5,6 км юм байна.
 Ийнхүү “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг эхлүүлж нийслэл төдийгүй орон нутагт давалгаалж өнөөдрийн байдлаар Ховд, орхон аймгууд унадаг дугуйн замтай болоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 18

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top