БНХАУ-ын залуу дипломатууд манай улсад айлчиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 18

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протоколын дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Хоу Яньци тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Айлчлалын үеэр төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн нар тус тус хүлээн авч уулзсанаас гадна хоёр улсын ГХЯ-дын залуу дипломатуудын танилцах уулзалт хийлээ.
Мөн айлчлалын хүрээнд төлөөлөгчид Зайсан толгой-цогцолбор, Гандантэгчинлэн хийд, Богд хааны ордон-музейтэй танилцаж, орон нутагт зочлов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol uls(103.229.123.44) 2014 оны 10 сарын 19

iimrl bn da

0  |  0
Top