Долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 20

Хонины орд III/21-IV/19

Өөртөө анхаарал тавьж, гэр орноо засч тохижуулахад зав гаргаарай. Өөрийн гаргасан шийдвэр, сонголтондоо итгэлтэй байж, бусад хүмүүс юу гэх бол гэж эмээх хэрэггүй. Бүхний түрүүнд өөрийгөө тавь. Гэхдээ долоо хоногийн сүүлээр өөртөө хэт итгэлтэй, бардам байдлаа татаж, уян хатан байх хэрэг гарна. Хэрэв та ажил, мэргэжилдээ алдаа эндэгдэл гаргахыг тэвчдэггүй бол чухал ажлыг өөр нэгэнд даатгах юмуу мэргэжлийн хүн хөлсөлсөн нь дээр. Хэн нэгний буруу гэж үзвэл хэлээ хазаад өнгөрөх хэрэггүй. Гэхдээ бас хэтрүүлэхгүй байхад анхаар. Хайртынхаа чин хүслийг сонсож ойлгосноор харилцаанд хүндрэл гарахгүй. Бизнесийн тал дээр ч хамтрагчидтайгаа илэн далангүй ярилцаж, зөв шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй. 

Үхрийн орд IV/20-V/20

Бусдад амлалт өгөхдөө анхааралтай байхгүй бол биелүүлж амжаагүйгээс болж нэр хүндээ сэвтээж магадгүй. Биеийн хүч, энерги  сайн байх нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлнө. Биеийн тамир, фитнессийн дасгалаар хийх нь эрүүл мэндэд тустай. Гэмтэж, бэртэж болзошгүй тул болгоомжтой байхад гэмгүй. Эрүүл хооллолтын дэглэм барьж, ногоон өнгийн хүнсний ногоог түлхүү хэрэглэ. Өөрийн хичээл зүтгэлээр бүтээсэн амжилтандаа даруу загнах хэрэггүй. Эс бөгөөс өөр нэгэн таны өмнөөс сайшаалыг хүртэж орхино. Хайр сэтгэлийн харилцаандаа тэнцвэртэй байж, муу талаа харуулж, аашлах хэрэггүй. Хайрт чинь таны өмч эсвэл зарц биш гэдгийг санах хэрэгтэй.

 

Ихрийн орд V/21-VI/20

Зардлаа ухаалгаар хянаж, бүсээ чангалах хэрэгтэй. Мөнгө олохоосоо үрэх нь хэзээд хялбар байдгыг санах хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрөөсөө харамлах ёстой гэсэн үг биш. Сэтгэлийн хөдлөлөө хянаж, хэт их баярлан хөөрч, гуниж гутрахгүй байх хэрэгтэй. Хайр сэтгэл, хосуудын харилцаа ээдрээтэй байна. Хуучин амрагийн харилцаа сэргэж, шинэлэг мэдрэмж төрүүлнэ. Ганц бие хүмүүсийн хувьд ганцаардаж суухаар Гүүгл, Фэйсбүүк ашиглан хуучны сэтгэлт хүнээ олж, мессеж илгээгээд үзээрэй. Гэхдээ хуучин харилцааг дахин эхлэхэд өмнөх алдаагаа давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. 

 

Мэлхийн орд VI/21-VII/22

Та өөрийгөө хэн гэж боддог вэ? Энэ долоо хоногт та өөрөө ч анзаарч байгаагүй давуу талаа олж нээнэ. Шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол зоригтой байх хэрэгтэй. Бусдын санаатай худал үгэнд анхааралтай байхгүй бол горьгүй. Бага зэргийн эрэл хайгуул, бусдын дэмжлэгээр та хялбархан манлайлагч болж чадна. Гэр бүлдээ таатай уур амьсгал бүрдүүлэхийн тулд багахан анхаарал тавиарай. Хүүхдийнхээ хувийн орон зайд хэт халдаж, үйлдэл бүрийг нь заах нь тэднийг залхаах, үл ойлголцол үүсгэнэ. Хайртынхаа хийсэн сонголтонд хичнээн санал нийлэхгүй байсан ч түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Өнгөрсөнд ямар сэтгэл булаам хүн байснаа дахин мэдэрч, анхны хайртынхаа тухай чимээ сонсоно.

 

Арслангийн орд VII/23-VIII/22)

Та эрч хүчээр гал мэт дүрэлзэж байна. Гэхдээ хэтэрхий их эрч хүч чинь түймэр тавихаас сэрэмжлээрэй. Өөрийнхөө хүч чадалд хязгаар тавилгүй, юу хийж чадахаа харах үе. Та сайн багш, дасгалжуулагчийн тусламжтайгаар мөрөөдлөө бодит болгож, амжилтанд хүрэх тун ойрхон байна. Аливаа зүйлийн цагийг нь олж хийх нь чухал. Энэ долоо хоногт таны харилцаанд багагүй бэрхшээл учрах бололтой. Таны хэлсэн үгийг бусад хүмүүс буруугаар ойлгох тохиолдол бишгүй гарна. Энэ тохиолдолд уурлаж уцаарлахын оронд тоолгүй өнгөрөө. Гүйцэлдүүлж чадахгүй амлалтыг өгөх хэрэггүй.

 

Охины орд VIII/23-IX/22

Багаар ажиллах чадвар өндөр байж, хамтын хөдөлмөр амжилт авчирна. Сул дорой нэгэнд зөв замыг зааж өгөх, хамтрагчиддаа үйл ажиллагааны чиглэл өгөхөд таны ухаан мэргэн байна. Баг, хамт олон доторх өөрийнхөө үүрэг ролийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ долоо хоногт та бусдыгаа урдирдан чиглүүлэгч, сэдэл тэмүүлэн төрүүлэгч нь байх болно. Гэхдээ бусдын санаа бодлыг үл ойшоож болохгүй. Хүчлэхийн оронд эвийг нь олохыг хичээснээс асуудлын шийдлийг хялбар олно. Жижиг сажиг маргааныг шүүн таслах гэж хүчээ барах хэрэггүй. Том зүйл худалдан авахаар мөнгөө хадгалж байгаа бол орлогын өөр шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж болох юм.

 

Жинлүүрийн орд IX/23-X/22

Зорилгоо шинэчилж, бага зэрэг амбиц хөөхөд гэмгүй. Одоо хийж байгаа ажил тань ашгаа өгч чадаж буй эсэхэд дүгнэлт хийж, илүү үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлээрэй. Багахан өөрчлөлт ажлын том өсөлт дэвжилтэнд хүргэнэ. Ажилдаа манлайлагч болж чадахгүй байгаа бол энэ нь таны өөрийгөө дутуу үнэлснээс эхтэй. Ажлаа солих, шинэ бизнес эхлэхэд таатай. Амьдралаас таашаал авч, сэтгэл хангалуун байхын тулд ямар нэгэн шинэлэг зүйл сэдэж хий.

 

 

Хилэнцийн орд 10/23-XI/21

Бизнесээ өргөжүүлэх, шинэ газар салбараа нээхэд таатай. Хийж буй ажлаасаа хамаарч хүчээ зөв тохируулах хэрэгтэй. Өөрийгөө чөлөөлж, хүч чадлынхаа хэр хэмжээг нээн илрүүл. Удаан хугацааны харилцаанд тааламжтай. Гэр бүлийнхнийхээ зөвөлгөөг дагаснаар зөв замаасаа хазаахгүй. Сөрөг энергитэй, энергийн цус сорогчдоос хол байхыг бод. Хайртынхаа төлөө нэлээдгүй зүйл хийх хэрэг гарна.

Нумын орд XI/22-XII/21

Бусдад бүх хөзрөө дэлгэх хэрэггүй. Гэхдээ хав дарах биш цагийг нь олж дэлгэх хэрэгтэй. Та бусдын хүссэнээс илүүг өгч, зориулах бололтой. Гэхдээ өөрийгөө мартаж болохгүй. Хүмүүс тань руу тусламж хүсэн утас цохих болсноор та завгүй байх болно. Үүний хажуугаа хобби, хийх дуртай зүйлдээ цаг гарга. Хамт олны дунд хэн нь манлайлагч болохыг харуулаад өгөх цаг нь иржээ. Ажил хувиарлихдаа тэнцвэртэй хандаж, дааж давшгүй хүнд ачаа үүрэх хэрэггүй. Бусадтай харилцахад саадгүй байж, учраа амархан ололцоно. Дотны найзуудтайгаа бяцхан үдэшлэг зохиож, харилцаагаа батжуулахын хажуугаар өөрийгөө хөгжөөж, эрч хүчээ цэнэглэ.

Матрын орд XII/22-I/19

Ажилсан шиг ажилж, бусадтай нээлттэй харилцах хэрэгтэй. Ажил хөдөлмөр бүтэмж муутай байна. Бүхнийг шинээр эхлэхэд таатай. Гэрээ хэлцэлд гарын үсэг зурахдаа анхааралтай хандаарай. Ажлын өрөөндөө гэр бүлийн зургаа тавих зэргээр хувийн орон зайг бий болгох хэрэгтэй. Таны бозоо зохион байгуулах чадвар хайртыг чинь гайхшируулна. Харин ганц бие хүмүүс сэтгэлээ хуваалцах хэн нэгнийг олж авах хэрэгтэй. Багаар ажиллахад нэлээдгүй хүндрэл учрах тул нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгээрэй.

Хумхын орд I/20-II/18

Эрүүл мэнд, биедээ анхаарал тавих долоо хоног. Дасгал хөдөлгөөн хийж, өвчин тусахаас урьтаж дархлаагаа дэмжих хүнс, бэлдмэл хэрэглэ. Эрүүл хооллолтын дэглэм баримтлаж, улиралдаа тохируулж хооллох хэрэгтэй. Стресс, бухимдлаа тайлж, сэтгэл хөдлөлөө хянаарай. Хайр дурлалын асуудалд хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандаад үзээрэй. Бусдын хов живний бай болохоос сэрэмжлээрэй.

Загасны орд II/19-III/20)

Хайр дурлалд бүхнээ зориулах долоо хоног. Өөрийн мэдэрч буй мэдрэмжийг тунгаан ойлгох үе иржээ. Үүний тусламжтайгаар удаан хугацааны харилцаандаа гаргасан шийдвэртээ  харамсахгүй байж чадна. Бодит амьдрал дээрх хайр дурлалыг зурагтын драмаас ялгаж салгах хэрэгтэй. Орхиод одсон хуучин хайртынхаа цамцыг тэвэрч уйлж суухын оронд өөрийг чинь ойлгодог нэгэнд сэтгэлээ уудлаарай. Бусдыг шүүхийн оронд өдрийн тэмдэглэлээ эргэн сөхөж, юун дээр алдсанаа тунгаах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top