С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 20

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бөхчүүдийн ээлжит чансааг гаргажээ. Ингэхдээ Ташкент хотод болсон ДАШТ, БНСУ-ын Инчоны Азийн наадмын дүнг нэтгэн дүгнэсэн байна.Манай улсаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа нэгдүгээрт бичигджээ. Тэрээр Ташкентийн дэлхийн аваргаас алтан медаль авч, хэдхэн хоногийн дараа болсон Инчоны Азийн XVII наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top