Манай улсад дахин газрын тосны нөөц илэрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 20

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галба 11 талбайгаас газрын тос илэрсэн байна. Тус аймгийн газар нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа юм байна. БНХАУ-ын компанийн 14 өрөмний 13-т газрын тос илэрсэн бөгөөд энэ дагуу  Уул уурхайн яамны болон Газрын тосны газрын мэргэжилтнүүд очиж танилцжээ. Дээрх компаниуд ирэх сар дуустал хайгуул хийх эрхтэй бөгөөд тэд ойролцоох нутгийн иргэдийг ажиллуулж байгаа юм.
 Монгол Улс өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Тамсаг болон Зүүнбаян сумаас газрын тосны олборлолтыг хийж байгаа .
Цаашид Өмнөговь аймгаас олборлолт эхэлбэл гадны хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахаас гадна манай улсад үлдэх хувь хэмжээ ч нэмэгдэх болсныг салбарынхан онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top