Лэди Гага: Би Мадоннагийн оронд байсан бол...

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 20

Саяхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дуучин Лэди Гага өөрт нь үлэмж нөлөөлөл үзүүлсэн дуучдыг нэрлэжээ. Тэд бол Дэвид Боуи, Фрэдди Меркьюри, Майкл Жексон нар гэнэ. Гага энэ жагсаалтад Мадоннаг багтааж чадахгүй гэдгээ онцлов. Мадоннагийн залуу дуучдад хандах хандлагыг тэрбээр шүүмжилсэн байна.

“Би Мадоннаг үнэлдэг. Гэвч түүнийг энэ жагсаалтад багтааж чадахгүй. Хэрэв би түүн шиг шоу бизнест байр суурь эзэлж байсан бол залуу дуучдад заавал ч үгүй туслах байсан” хэмээн Гага ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top