Дархан-уул аймагт сургуулийн сурагчид хорджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 21

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторит хийсэн шинжилгээгээр тогтоогджээ.

 

Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд холимог салат, байцааны салат, ходоодны угаадаснаас “Staphylococcus aureus” буюу “Алтлаг стафилакокк”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илэрсэн аж.

 

Хүүхдүүдийн “Ургацын баяр”-таа авчирч идсэн 16 хүүхэд хордлого авч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top