Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 22

08 цагаас ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг 2014 оны 8-9 сард хийж гүйцэтгэсэн талаар Богд хааны ордон музейд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Соёлын өвийн төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музейн албаны хүмүүс хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө.
08:30 минутаас "Байгууллагын сэтгэл зүйн удирдлага-форум 2014" арга хэмжээ "Corporate Hotel and Convention Center"-т болно.
09 цагаас НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэл дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг нээлттэй хэлэлцнэ.
09 цагаас НҮБ-ын байранд “Азид ЛГБТ байх нь: Монгол Улсын тайлан: Лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүс, иргэний нийгмийн хууль эрх зүй, нийгмийн орчны оролцоонд суурилсан үнэлгээ, шинжилгээ” тайланг танилцуулна. 09 цагаас Уул уурхайн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлээс гарахад уул уурхайн оролцоог хэрхэн хангах талаархи "Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" нээлттэй хэлэлцүүлэг Тусгаар Тогтнолын Ордонд болно.
10 цагаас
"Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгааны тайлангийн үр дүн"-г танилцуулах уулзалт Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв /Хуучин гэмтлийн баруун талд/-ийн Хурлын танхимд болно.
10 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
11 цагаас БОНХЯ-ны 205 тоот өрөөнд  Монгол Улсын хэмжээнд Усны 29 сав газрын захиргаа байгуулагдсан болон мөн Сав газрын зөвлөл байгуулагдсанаар гол мөрөн хэрхэн хамгаалалтад орох талаар мэдээлэл өгнө.
11 цагаас МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн бага хурлын зааланд "Монгол хүн бүр монгол бичгээ мэддэг байх хэрэгтэй” сэдвийн хүрээнд монгол хэлний мэргэжилтнүүд, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
11 цагаас Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс санаачилан "Эгэл амьдралын мөр" ТББ-тай хамтран дүүргийнхээ 16 нас хүрч буй зорилтод бүлгийн 50 хүүхдэд Иргэний үнэмлэх гардуулах арга хэмжээг Монгени цогцолбор сургуулийн зааланд зохион байгуулна.
11:30 минутаас  Драгон төвийн урд талбайд "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг зориулсан өдөрлөг болно.
14 цагаас "Google.map"-т орж буй Азийн анхны хот нь Улаанбаатар хот болж байгаатай холбоотой нээлтийн арга хэмжээ Чингисийн талбайд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top