Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 22

Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын 28 гишүүн гарын үсэг зурж, спикерт өргөн бариад байгаа юм.

а

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас А” танхимд:

а

Хэлэлцэх асуудал:

а

а

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/.

а

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б танхимд:

а

Хэлэлцэх асуудал:

а

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

а

а

а

  • Ажлын хэсэг байгуулах тухай.

а

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас А” танхимд:

а

Хэлэлцэх асуудал:

а

а

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

ө

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

ө

  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, доллараар тогтоосон татварыг төгрөгт шилжүүлэх тухай, хэлэлцэх эсэх/;

ө

ө

ө

ө

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

ө

ө

  • Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл сонсох.

ө

6. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

ө

  • Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/.

ө

7.Тусгай хяналтын дэд хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа /Тусгай хяналтын дэд хорооны даргын өрөөнд/.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top