Т-Батаарыг дагалдан ирж буй олдворуудыг өнөөдөр хүлээн авна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 22

Т.Батаарын шүүх хурлын үеэр Монгол нутагт амьдарч байсан динозаврын бусад олдворыг илрүүлж хууль бусаар манай улсаас гаргасан 22 олдворыг АНУ манайд эргүүлэн олгохоор болсон. Тэдгээр археологийн ховор олдвор болох чулуужсан 22 үлэг гүрвэл өнөөдөр эх орондоо ирэх юм.Эдгээр олдворуудыг Туушин ХХК-ны хяналтын бүсэд албан ёсоор хүлээн авна. Үлэг гүрвэлийн олдворуудыг ССАЖЯ-ны “Палеонтлоги, археологийн музейн шинэчлэл” төслийн нэгж хүлээн авч, үзэсгэлэн зохион байгуулах юм.

Хоёр сарын турш тээвэрлэгдэн Монголд ирж буй уг олдворууд дотор Батаарын олдвор, Овирапторын чулуужсан өндөг, 5 үлэг гүрвэлийн хамтдаа чулуужсан яс байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(150.129.142.151) 2014 оны 10 сарын 22

Gosrii yasaar yah yum be. Ulig yum.

0  |  0
Top