Нийт 490 мянган тонн үр тариа хурааж авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

2014 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72.4 мянга га-г цайруулж, 237.7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа хураан авчээ. үүнээс 465 мянган тонн буудай, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна. Энэ нь нэгж талбайгаас үр тариа 15.8 цн, төмс 121.0 цн, хүнсний ногоо 123.3 цн ургац хураан авсан гэсэн үг аж.

    Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42.3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Энэ жилийн ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top