Хувийн цэцэрлэгүүдэд 17,2 тэрбум төгрөг олгохоор төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

Цэцэрлэгийн хүртээмж муу байгаагаас эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хэдэн өдөр дугаарладаг байдал үргэлжилсээр байгаа. Засгийн газраас гэртээ байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тоог бууруулахын тулд хувийн цэцэрлэгүүдэд нэг хүүхдэд оногдох норматив зардлыг олгож эхэлсэн.  Ирэх жил гэхэд 17.2 тэрбум төгрөг олгохоор 2015 оны төсвийн төсөлд тусгаад байна. Ингэснээр 302 хувийн цэцэрлэгийн 26,826 хүүхдийн норматив зардлыг 100 хувь санхүүжүүлэх юм. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгүүдэд олгох норматив зардлыг бууруулна гэсэн мэдээлэл гараад байсан. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үгүйсгэж, уг зардлыг бууруулах байр суурь баримтлаагүй гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top