Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагыг 107 тусгай дугаарт авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

    Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг 107 тусгай дугаарт авч эхэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, болон бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд явуулж байгаа юм. Энэ төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.

   Мөн Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд хохирогчдод эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top