Ц.Батбаярын давж заалдах шатны шүүх өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж,улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай хэмээн Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхээс өнгөрсөн долдугаар сард 2.1 жилийн хорих ял оноосон билээ.  Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно.

Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас  Хотын дарга асан Ц.Батбаяр,  НИТХ-ын дарга асан Т.Билэгт, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг  хэлэлцэж байсан.
Шүүхээс Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч өршөөлийн хуульд хамруулах шийдвэр гаргаж,  тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hggg(150.129.143.15) 2014 оны 10 сарын 23

iim archaagui hulgaich narrig yasan hurdan tsahaatgaj bna manai shuuhiinhen bas hulgaichboljldee

0  |  0
iiim(183.81.169.22) 2014 оны 10 сарын 23

Iim luivarchind 2-hon jil baga baina Gazriin naimaachin MEnhbold ulaan hatsart Batbayar 2-n buh horongiig huraaj tsaazaar yum uu buh nasaar ni shorond hataah heregtei...

0  |  0
Top