Монголбанк 37.0 сая юань худалдав

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 23

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 19.5 сая ам.долларыг 1852.70-1853.60 төгрөгийн ханшаар, 96.0 сая юанийг 302.51-303.15 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 302.89 төгрөгийн хаалтын ханшаар 37.0 сая юань худалдав.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 102.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.5 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top