С витамины уусмалыг зарим эмийн сангаар зарахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 24

Ханиад, томуу их гардаг намар, өвлийн улиралд хамгийн их эрэлттэй байдаг С витамины уусмалыг зарим эмийн сангуудаар зарахыг хориглолоо. Учир нь С витамины уусмалыг том эмийн сангууд найруулан бусад жижиг эмийн сангуудаар дамжуулан зардаг. Ингэхдээ хадгалах хугацааг нь уртасгахын тулд тогтворжуулагч бодис хийдэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул МХЕГ-аас зөвхөн өөрсдөө найруулдаг “Хүрмэн”, “Монос”, “Нахиа” гэх зэрэг томоохон эмийн сангуудыг л зарахыг зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл С витамины уусмалыг дамжуулан худалдаалахыг хориглолоо.

Нэмж хэлэхэд С витамины уусмалын тагийг авч, задалснаас хойш гурван хоногийн дотор хэрэглэх заалттай байдаг юм.

                                                                                                                              Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top