НҮБ-ын Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 24

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагааны цэргийн багийн бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын зарим алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Тус улсын Юнити мужид НҮБ-ын мандатын дагуу нутгийн иргэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орон, байгууллага, хамт олныхоо итгэл найдварыг биелүүлж бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр дууриал үзүүлж байна.
Цэргийн багаас зохион байгуулсан "South Sudan Mister-2014" тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ганболд 80 кг-ийн жинд түрүүлэн "Шилдгийн шилдэг тамирчин"-аар шалгарч, шилжин явах цом, алтан медаль, 4-р мотобуудлагын батальоноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Анхболд ахлагчтай баг 2-р байранд шалгарч, мөнгөн медалиар тус тус шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top