МУГЖ Д.Оюунтүлхүүрт тоогдоогүй МУГЖ Т.Баясгалангийн нөхөр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 24

Кекүшюзан Д.Батбаяр Японд мэргэжлийн сумо бөхөөр барилдаж байх үедээ дуучин Д.Оюунтүлхүүрт сэтгэл алдарч байжээ.

 

Түүнийг Японы мэргэжлийн сумогоор хичээллэхээр Японд анх хөл тавихад дуучин Д.Оюунтүлхүүр аль хэдийнэ өөрийн гэсэн байр сууриа олсон дуулдаг байсан гэдэг.

 

Кекүшюзан маань бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар зав л гарвал дуучин бүсгүйн амьдардаг Ногаяа хотруу байсгээд л очдог байж.

 

Түүний араас гүйж хэдэн жилийг ардаа үдсэн ч түүний дурлал бүтэлгүйтсэн гэнэ. Дуучин бүсгүйн араас нь гүйгээд бүтэхгүй нь гэдгийг ойлгосон Кекүшюзан Д.Батбаяр анхны эхнэр П.Буянбилэгтэйгээ ханилсан аж.

 

Одоо П.Буянбилэгээсээ амьдралаа тусгаарласан тэрбээр зодог тайлсныхаа дараа Монголдоо ирж суурьшаад МУГЖ дуучин Т.Баясгалантай ханилж, хоёр хүүхдийн аав болж сайхан амьдарч байгаа. Дашрамд дуулгахад МУГЖ Д.Оюунтүлхүүр ирэх 11  сарын 01,02-нд  “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглохоор болжээ.

 

Top