Иргэний үүргээ биелүүлсэн байгууллага иргэнийг ЦЕГ-аас ”Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа.

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 24

Иргэний үүргээ биелүүлж,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллан,олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхэд тусласан оюутан Л.Түдэвдагвыг ЦЕГ-ын дарга,Тэргүүн комиссар С.Баатаржавын тушаалаар “Цагдаагийн төлөө” тэмдэгээр, мөн бусдын амь насыг ноцтой хохироосон этгээдийн гарт хохирч болзошгүй иргэдийн аюулгүй байдлыг ханган хамгаалалтын ажиллагаа зохион байгуулж,хүн хүч, техник хэрэгслээр ханган олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэн цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325-р ангийн 103-р тусгай салбарыг энэхүү медалиар шагнасныг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга,туслах комиссар Д.Батжаргал гардуулж өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top