Хөдөө аж ахуйн бирж 930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 24

 “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК  байгуулагдсан цагаасаа хойш энэ сарын 23–ны хооронд 281 удаагийн арилжаа зохион байгуулжээ.

Үүнд 7245 тонн хонины ноос 12.6 тэрбум,  2049.6 тонн тэмээний ноос 10 тэрбум, 12318 тонн ноолуур 858.9 тэрбум , 27447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 1032.6 тонн ямааны завод ноос 25.7 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж нийт  930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

ХАА-н бирж дээр одоогийн байдлаар долоон төрлийн ноолуур, тэмээний ноос зургаан төрөл, хонины ноос хоёр төрөл, тосны ургамал хоёр төрөл, ямааны завод ноос хоёр төрлөөр, тэмээний завод ноос нэг төрлөөр, хонины завод ноос нэг төрлөөр тус тус арилжигдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top