Мобиком корпорацийнхан мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 24

"Өнөөдөр үдээс өмнө гадаад орноос Мобиком болон Монгол Улсын бусад үүрэн операторуудын зарим хэрэглэгчдийн утасны дугаарыг ашиглан улс төрийн асуудлаар дайрч давшилсан утга бүхий мессеж илгээсэн хууль бус явдал гарсан билээ. Мобиком Корпорацийн зүгээс энэхүү үйлдэлд онцгой анхаарал хандуулан, шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд мессеж илгээсэн эх үүсвэрийг олж, тогтоогоод байна.
Бидний авсан шуурхай арга хэмжээний үр дүнд  уг хууль бус үйл ажиллагаа явуулж буй этгээдийг үргэлжлүүлэн мессеж илгээхийг зогсоосон бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад уг мэдээллийг өгч, бүхий л талаараа хамтран ажиллаж байна.

Манай улсын бусад үүрэн операторуудад энэхүү үйл явдал мөн нөлөөлсөн бөгөөд тэд  ижил төрлийн арга хэмжээг авч байгаа болно.  

 

  1. Юуны өмнө уг үйл явдал нь манай компани дээр хадгалагдаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, задруулсан, ил болгосон асуудал огт биш юм.
  2. Мобиком Корпораци нь Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон Чанарын удирлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан бөгөөд энэ жил Герман Улсын ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан билээ.
  3. Манай компанийн сүлжээ нь хамгийн найдвартай харилцаа холбоо болон мэдээллийн технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул хэрэглэгчийн хувийн мэдээллийг аюулгүй байдлыг бүрэн хангасан болно.
  4. Манай компанийн сүлжээний мэргэжилтнүүд энэхүү мессеж нь Румын Улсын Водафон үүрэн операторын сүлжээнээс ирсэн болохыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг хязгаарласан болохыг дуулгахад таатай байна.
  5. Юнител компанийн зүгээс тэдний хэрэглэгчдэд мөн ижил төрлийн мессежийг Мальта Улсаас илгээсэн болохыг бидэнд мэдэгдсэн бөгөөд бид Мальта Улсаас ирэх бүх хөдөлгөөнийг зогсоогоод байна.  
  6. Бид Румын Улсын Водафон болон Мальта Улсын үүрэн холбооны операторын үйл ажиллагааг судлаж байгаа бөгөөд уг мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн болно.
  7. Уг үйл явдлын учир шалтгааныг бид дараах зүйлсээс үүдэлтэй болов уу хэмэн үзэж байна. Үүнд:
  8. Румын Улс болон Мальта Улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, ямар нэгэн комьютерийн програмаар дамжуулан, мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байгаа.
  9. Дугаараа нууцлан мессеж илгэх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд  хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна.
  10. Энэхүү хууль бус үйлдлийг хийсэн этгээд Манай Улсын Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж албан тушаалтнуудыг олон нийтэд ил байдаг утасны дугаарыг сонгон, тэдгээр албан тушаалтнууд өөрийн утаснаасаа мессеж илгээж буй мэтээр харуулахыг зорьсон байна.
  11. Мобиком Корпораци ийм төрлийн мессежийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн, илгээх боломжийг хаасан бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирэх бүх хөдөлгөөнийг зогсоосон. Мөн бид яг одоо Румын Улсын Водафон операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болон Монгол Улсын үүрэн операторын сим карт, эсвэл ямар нэгэн өөр электрон төхөөрөмж ашигласан эсэх зэргийг тогтоохоор ажиллаж байна.
  12. Мобиком Корпораци нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудтай бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд хууль ёсны дагуу олгогдсон өөрийн эрх үүргийн хүрээнд олон улсын сүлжээгээр дамжуулан шалгах ажлыг хийж, буруутай этгээдийг тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zojin(103.229.121.208) 2014 оны 10 сарын 24

Uramin uls boliyooomalidiv uls. Boliy ooo

0  |  0
Top