Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 25

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь болон зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар хүйтэрч 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, баруун зүгийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 2-4 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө хүйтэрч 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар  бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс  хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна Нутгийн хойд хэсгээр хүйтэрч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр  шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зүүнээс зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top