Засгийн газраас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 25

Өчигдөр оройн 22.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийжээ. Тэд "10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна. Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байна. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгасан" гэдгийг мэдээлэв.  Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байна. Тиймээс иргэдийг аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
коммунист(27.123.213.4) 2014 оны 10 сарын 27

Юун сүйдтэй юм үнэн л мэсэж байна билээ.Гадаад ороноос гэж худалаа л залж байхгүй юу.Мобиком л тэр хэрэглэгчийн утасны дугаарыг мэдэж,хадаглаж байгаа тул тэр олон дугаарыг мэсэж бичигчид өгч таараа.Мобиком 12онд Содбилэгт Эрдэнэтийн бүх дугаарыг өгч тэр нь баахан нэгж тарааж байгаад сонгогдоо биз дээ.Аягүй бол О..Содбилэг шаар л бичээ биз тэр нэг тиймэрхүү юм хийгээд байсан Мобиком тэр үед ямарч хариууцлгаа хүлээгээгүй л юм даг

0  |  0
Top