Их хотын хямдрал үзэсгэлэн худалдаа бүх дүүргүүдэд зэрэг эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 29
Өнөөдөр Нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Их эзэн Чингис хааны талбайд Их хотын хямдрал үзэсгэлэн худалдааг 13.30 минутаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Э. Бат- Үүл мэндчилгээ дэвшүүлж нээлтийн цан цохиж  эхлүүлнэ. Цан цохихтой зэрэгцэн төвийн зургаан дүүргийн талбайд их хотын хямдралд нэгэн зэрэг эхлэх юм. Дүүргүүдэд
 
                                      Хан-Уул  дүүргийн  2 дугаар хороо “ Ажилчны алдар”  талбайд
                                      Сүхбаатар  дүүргийн  4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж
                                      Сонгинохайрхан  дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав”
                                                                                  худалдааны төвийн     гадна талбайд
                                      Баянгол дүүргийн  19 дүгээр хороо  Ард-Аюушийн гудамж
                                                                     “Смарт”   худалдааны төвийн гадна талбайд
                                     Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо   Тусгаар тогтнолын талбай
                                      Баянзүрх   дүүргийн  4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд    болно.
 
Чингис хааны талбайд  зохион байгуулагдах “Их хотын хямдрал 375” үзэсгэлэн худалдаанд  үндэсний  томоохон үйлдвэрлэгч, импортлогч  худалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”,  “Ноос ноолуурын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд  оролцож тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд  дараах хямдралыг зарлана.  Үүнд:
 
- Арьс шир үйлдвэрлэлийн холбоо  - Бараа бүтээгдэхүүнийг  30-50%- аар хямдруулна.
- “Буян” ХХК  өөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг- 50%
- “Вест shoes” ХХК  өөрийн үйлдвэрлэсэн барааг /гутал/- 50%
- “Эксклюзив”  ХХК /оёдлын  үйлдвэр/  нэрийн барааг 50% -ийн хямдралтайгаар худалдана.
 
Хүнсний үйлдвэрүүдээс:  “Талх чихэр”  10м – ын урттай баярын бялуу, “Багет”
                                                талхны  амталгаат худалдаа
                                               “Өгөөж чихэр боов” ХХК  “Өгөөж –Боорцогны хорхойтон“
                                                 тэмцээн
                                                   Батбайгаль  ХХК  Нийслэлийн ойд зориулсан Баярын
                                                   бялууны амталгаат худалдаа
                                                 “НВЦ” ХХК   Шарсан өндөгний амталгааг тус тус  зохион байгуулна.
      Мөн “Саян-Уул” ХХК, Мах маркет ХХК-иуд мах, махан бүтээгдэхүүнийг 10-20 хувиар хямдруулна.
      Чансаа- Хан хөхий  холдинг  ХХК  -  Хавар, намар, өвлийн  гутлаа 20-50%- иар хямдруулан, худалдан  авалт тутамд автомашины  хонжвортой сугалааг явуулна.
       Мөн  нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд энэ өдөр Чингис хааны талбайд халуун хоолны амталгаат худалдаа, үйлчилгээг зохион байгуулна.
       Чингис хааны талбайд худалдаа үйлчилгээ гаргах асар, тайз засалтыг Ай концепт ХХК хариуцан гүйцэтгэнэ.
      Чингис хааны талбайд зохион байгуулагдаж буй худалдаа үйлчилгээнээс гадна  аж ахуйн нэгжүүд өөрсдийн салбаруудаар  10-50 %-ийн хямдралтай, бэлэгтэй, хонжвортой худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүндээ доорх хямдралыг зарлаж их хотын иргэддээ бэлэг барина.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top