“Хүн чоно” Хью Жакмэн дахин хорт хавдрын хагалгаанд орлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Австралийн жүжигчин “Хүн чоно” нэрээр танигдсан Хью Жакмэн гурав дахь удаагаа хорт хавдрын хагалгаанд орлоо. Тэрбээр яг жилийн өмнө доод эсийн хорт хавдар туссан гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан юм.  Өмнө нь хамрынхаа хэсэгт мэс засал хийлгэсэн ч цаашид удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байгаа аж.

  Доод эсийн хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог арьсны хорт хавдарын нэг төрөл.  Хорт хавдартай хэсгийг авахгүй бол цааш хурдацтай дархан бүх биеийн арьсыг үхжүүлэх аюултай өвчин юм. АНУ-д гэхэд жилд 2,8 сая хүн энэ өвчнөөр эмнэлэгт ханддаг гэж Арьсны өвчний сангаас мэдээлжээ.  Гэхдээ нэгээс бага хувь нь л нас бардаг юм байна.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top