Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Одон Орон геофизикийн судалгааны төвд

09:30 цагт Залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, шинжлэх ухааны салбарын эрхзүйн болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЧАДВАРЖУУЛЪЯ” сэдэвт арга зүйн семинар болно.

ө

ШУА-ийн Нэгдсэн 1 байрны 4 давхарт

09:00 цагт ШУА-иас "Халуун сэтгэл" өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр 100 эрдэмтэн, судлаач цус хандивлана. Холбогдох утас 99045949

ө

 Монгол цэргийн музейд

11.00 цагт  Энхийг сахиулагчдын шинэ танхимын нээлттэй. Энд Афганистан, Сьерра Леон, Өмнөд болон Хойд Судан улсуудад үүрэг гүйцэтгэсэн монголын цэргийн алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, дайнтай цагийн байдлыг илтгэх үзмэрүүд болон гэрэл зургууд дэлгэгдсэн болно.

а

Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд

08:00-10:00 цагт "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт. “Мэдэх эрх” сэдвийн хүрээнд  болно. Уулзалтын зочноор “Глоб Интернэншл төв” ТББ-ын Тэргүүн Х.Наранжаргал оролцоно. Утас 9999-2214

а

МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ (Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори)-д

10:00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай.  Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт, худалдаа, хэрэглээний тухай

11:00 цагт Өлөн боловсруулах үйлдвэр, цехүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ.

х

Татварын ерөнхий газрын хурлын танхимд

09:30-16:00 цагт Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, Олон улсын стандартын нэвтрэлтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор Сангийн яам, БШУЯ, ММНБИ хамтран зохион байгуулж байгаа “СТОУС-ын нэвтрэлтийн өнөөгийн байдал, мэргэжилтний үүрэг, боловсролын асуудал” сэдэвт форум болно. Форумд Сангийн яам, БШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Дэлхийн банк, ААНБ-уудын төлөөлөл оролцоно.

а

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд

09:00 цагт “ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БА ХУУЛЬЧИЙН МЭРГЭШИЛ, УР ЧАДВАР” сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 98066116

ө

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагт ҮСХ-ны "Салбар хоорондын тэнцэл зохиох аргачлал" семинар хурал зохион байгуулагдана.

а

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

10:00 цагт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем "Иргэн 2014" програмыг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно. Энэ арга хэмжээнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг нар оролцоно.

б

МН мэдээллийн төвд

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөртэй зорчдог болох тухай асуудал яригдаж буйтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

ө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top