Ахмадын сувилал ашиглалтанд орлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Өнөөдөр Батлан хамгаалах яамны харьяа “Багабаян” ТӨҮГ-ын дэргэд “Ахмадын сувилал” нээлтээ хийж, анхны амрагчдаа хүлээн авлаа.

Хотын төвөөс холгүйхэн, цэвэр агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх, ардын бариа засал хосолсон үйлчилгээ сайтай энэхүү амралт нээгдсэнд зөвхөн батлан хамгаалах, зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан настнууд төдийгүй нийт ахмадууд сэтгэл хангалуун байлаа.

“Ахмадын сувилал” амралтын нээлтэд Улсын их хурлын гишүүн Д.Арвин, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын ахмадын хорооны удирдлагууд болон анхны ээлжийн амрагчид хүрэлцэн ирсэн байлаа.

Гуравхан сарын дотор иж бүрэн засварлаж амрагчдаа хүлээн авахад бэлэн болсон энэхүү амралт сувиллын газарт бариа засал-физик эмчилгээ, бялдаржуулах, усан эмчилгээ гээд дутуу юмгүй агаад нэг дор 100 орчим ахмадыг хүлээн авч арав хоногоор сувилах юм байна. Сувиллын захирал Ж.Анхмаа “Ахмадууддаа үйлчлэх учир бид аль болох аятай тухтай, сэтгэл хангалуун байх талаас нь бодолцож ажиллаж байна. Боловсон хүчнээ чадварлаг, туршлагатай байхыг гол шалгуураа болгосон. Бариа заслын эмч Н.Мандахдэлхий гэхэд Японд мэргэжил дээшлүүлж, хориод жил бариа заслаар дагнан ажилласан туршлагатай бариач байгаа” гэх зэргээр сувиллын газраа танилцуулангаа эмч сувилагч, ажилтнуудынхаа талаар өгүүлсэн юм.

55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд жилдээ нэг удаа хөнгөлөлттэй үнээр амралт сувиллын газар амрах эрхтэй байдаг бөгөөд энэхүү амралтанд амрах батлан хамгаалах, зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан ахмад настнууд нэмээд 20 хувийн хөнгөлөлт эдлэх ажээ.

Дашрамд дуулгахад, “Ахмадын сувилал”-ынхан Буриад, Хөх хотын ахмадын сувиллынхантай хамтран ажиллах гэрээ байгуулсанаар ахмадууд маань удахгүй харилцан улс дамжиж амрах боломжтой болох ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(24.15.246.51) 2014 оны 10 сарын 30

barilgachin xar emee tuuz khaichilj baina ee burxan muny BAASAN emee ene 2 odoo estoi dald oroosoi doo galzuu emee nar

0  |  0
zochin(24.15.246.51) 2014 оны 10 сарын 30

marar Arvin majiigaad zogsoj baina xii uzegdel shig aimshigyn xar avgai

0  |  0
Бат(202.70.33.62) 2014 оны 10 сарын 30

Ахмадуудыг нийтэд нь хамруулах биш, зөвхөн цэргийнхэнд зориулсан нь дэндүү харамсалтай юм. Ингэж заримд нь дэндүү давуу эрх олгоод байгаа нь нийгэмд сөрөг үр дагавартай. Энэ Арвин гэж балай авгайн хийж байгаа ажил болж таарлаа. Эцэг нь цэргийнх байсан юм гэнэ лээ. Ийм явцуу мулгуй УИХ-ын гүшүүнтэй гэдгээ ойлгоцгоо.

0  |  0
зочин(202.55.191.76) 2014 оны 10 сарын 30

уг нь сайхан амралт байна, гэхдээ зөвхөн БХЯ-ны гэхээрээ бусад салбарын Монголын ахмадуудад хөнгөлөлтгүй үйлчлэх юм бол утгагүй юм тийм учраас бусад салбарын хан ийм амралт нээх хэрэгтэй гэдгийг бусад яам, агентлагууд бодолцох хэрэгтэй

0  |  0
Зочин(202.179.20.221) 2014 оны 10 сарын 30

Энэ амралт тэгээд хаана байрлаж байна даа

0  |  0
Top